Saturday, October 13, 2012

Олон улсын баяр наадамд урьж байна!

Жил болгон уламжлал болгон Тохокү Их Сургуулийн Гадаад Оюутны Холбооноос зохион байгуулдаг Олон улсын баяр наадам 2012.10.28 нд Санжо мачи Дунд сургуулийн гадаа талбай дээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд үндэстэн бүхэн өөрийн зан заншил, идээ ундаа, соёл урлагаа суртчилан оролцдог билээ. Монголчууд ч гэсэн энэ удаад гэр барин монгол бичиг, дуу хөгжим, монгол хоолоо суртчилан оролцох гэж байна.

Тов: 2012.10.28 8:00-16:00

Газар: Санжо дүүргийн дунд сургууль (仙台市立三条中学校)

Газрын зураг: http://maps.google.co.jp/maps?oe=utf-8&rls=org.mozilla:en-US:official&client=firefox-a&um=1&ie=UTF-8&q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&fb=1&gl=jp&hq=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&hnear=0x5f8a2aee30cd55d3:0xba2579e0b846b1ee,%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82&cid=0,0,18359379442572049102&ei=GFKjTrvRMY-fmQXByNmfCQ&sa=X&oi=local_result&ct=image&ved=0CAUQ_BI 

Тус наадамд Монголчууд оролцохоор төлөвлөж байгаа үйл ажиллагаанд Монгол хүмүүн бүрийг өөрийн цаг зав боломжоороо оролцохыг уриалж байна! Үүнд:

1. Тайзан дээр Монгол урлагын үзүүлбэр үзүүлэх болон үндэсний хувцасаа үзүүлэх. Энэ үйл ажиллагаанд үндэсний хувцастай хүмүүс өмсөн ирж оролцоно уу!

 2. Гэр барьж үзүүлэх, гэр дотроо Монгол өв соёлоос суртчилах. Гэрийг бороогүй өдөр зөөх унаа олдсон тохиолдолд барина. Зөөх унаанд дор хаяж түлшний санхүүжилт олгуулахаар хөөцөлдөж байна. Гэр зөөх хүсэлтэй унаатай хүн холбоо барина уу! Мөн гэр барих тохиолдолд өглөө эрт зөөж барих талбайд авчиран бэлдэх учраас залуус эртлэн ирж оролцоно уу! Гэр дотор цагаар хүмүүс ажиллаж өв соёлоо сурчилах төлөвлөгөөтөй бөгөөд тодорхой 1-2 цагаар бид хуваан ажилласнаар бие биеэндээ наадам үзэх, бусад орны үзүүлбэртэй танилцах боломж олгоно гэдгийг ойлгож, гэр дотор тайлбар хийх хүмүүс хамтран ажиллахаар цагын боломжоо мэдэгдэнэ үү!

3. Хуушуур шорлогын худалдаа энэ жил ажиллана. Энэ ажлыг дааж аван хиийхээр 5-6 залуус багаа бүрдүүлэн сургуулиас олгож байгаа төсөв дээр бэлтгэл базааж үр ашигтай ажиллахаар зэхэж байна. Хүн хүч илүү хэрэгтэй байгаа тул багт оролцон ажиллах хүнд нээлттэй! Энэхүү баг нь хоолны ажлыг эхнээс нь бэлтгэн базааж үр дүн,ашгаа багтаа хуваан тайлагнах хүртэл ажиллана. Дэмжигчид болж тодорхой цагаар туслах хүмүүст нээлттэй бөгөөд энэ өдрийн 11-14 цагын хороонд ачаалал ихэсдэг тул энэ үед туслан дэмжинэ үү! Дэмжигчдын туслалцаа нь өөрийн Монгол багаа дэмжиж байгаа сайн дурын буюу багын ашгаас оногдогдохгүй  үйл ажиллагаа болно!

Өнгөрсөн жилийн зурагт мэдээлэлийг доорхи холбоосоос сонирхох боломжтой!

http://sendainandud.blogspot.jp/2012/01/2011-2012.html

Монголчууд та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж амралтаа үр ашигтай, хөгжилтэй, бас дурсгалтай өнгөрүүлэхийг хүсэж байна. Мөн Монголчуудын арга хэмжээнд гар биеэр оролцох хүмүүс 090-9983-8035 болон 090-2880-7199 дугаарын утсаар холбоо барина уу!

Sunday, October 7, 2012

Мацушима хагас марфонд оролцлоо

Өнөөдөр Мияаги мужийн төдийгүй Японы үзэсгэлэнт эргүүдийн нэгэнд зүй ёсоор ордог Мацушимад がんばろう東北-Зүүн Япончуудаа чармая! уриатай Хагас марфон гүйлт зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 5, 10, 21.6 km-ын гүйлтүүд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд андуудаас өөр өөрийн байгуулгын шугмаар 5 км-ын гүйлтэнд Б.Энхжаргал, Н.Сувд, 10-н км-ын гүйлтэнд Б.Одгэрэл нар оролцож өөрсдийн эрүүл мэнддээ болон олон нийтийг эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхэд уриалан дуудахад хувь нэмрээ орууллаа. Хагас марфоны гараа...
Эмч бид гүйв...
Хурд хүч сорин гүйж орж ирэх нь харууштай...
Анд дүү минь 10 км-т сайхан гүйж орж ирлээ...
Настан буурлууд гүйгээд орж ирэх нь бишрэлтэй!
Ямар сайхан учрал бэ...
Гүйхэд бие махбодид дотроосоо эрүүлжүүлэх нөлөө бүхий олон төрлийн бодисууд ялгаран нөлөөлдөг нь нэгэнт тогтоогдоод байна. Ийм хагас марфон гүйлтэнд оролцох бол 5 км-т 50 минутын дотор, 10 км-т 80 минутын дотор, 21.6 км-т 150 минутын дотор гүйж чаддаг байх хэрэгтэй бөгөөд энэ цагаар бариаг таслан зогсоодог юм байна. Бидний хувьд Энхжаргал 25 минут, Сувд 35 минут, Одгэрэл 52 минутын амжилттай гүйж дурсгалын бичиг болон цамцаар мялаалгав. Ирэх жилийн гүйлтэнд залуусаа гүйгээрэй! Гүйвэл та залуужина!