Өнөөдөр Мияаги мужийн төдийгүй Японы үзэсгэлэнт эргүүдийн нэгэнд зүй ёсоор ордог Мацушимад がんばろう東北-Зүүн Япончуудаа чармая! уриатай Хагас марфон гүйлт зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 5, 10, 21.6 km-ын гүйлтүүд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд андуудаас өөр өөрийн байгуулгын шугмаар 5 км-ын гүйлтэнд Б.Энхжаргал, Н.Сувд, 10-н км-ын гүйлтэнд Б.Одгэрэл нар оролцож өөрсдийн эрүүл мэнддээ болон олон нийтийг эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхэд уриалан дуудахад хувь нэмрээ орууллаа.
Хагас марфоны гараа...
Эмч бид гүйв...
Хурд хүч сорин гүйж орж ирэх нь харууштай...
Анд дүү минь 10 км-т сайхан гүйж орж ирлээ...
Настан буурлууд гүйгээд орж ирэх нь бишрэлтэй!
Ямар сайхан учрал бэ...
Гүйхэд бие махбодид дотроосоо эрүүлжүүлэх нөлөө бүхий олон төрлийн бодисууд ялгаран нөлөөлдөг нь нэгэнт тогтоогдоод байна. Ийм хагас марфон гүйлтэнд оролцох бол 5 км-т 50 минутын дотор, 10 км-т 80 минутын дотор, 21.6 км-т 150 минутын дотор гүйж чаддаг байх хэрэгтэй бөгөөд энэ цагаар бариаг таслан зогсоодог юм байна. Бидний хувьд Энхжаргал 25 минут, Сувд 35 минут, Одгэрэл 52 минутын амжилттай гүйж дурсгалын бичиг болон цамцаар мялаалгав.
Ирэх жилийн гүйлтэнд залуусаа гүйгээрэй!
Гүйвэл та залуужина!
No comments:
Post a Comment