Япон оронд өвлийн улиралд хамгийн түгээмэл хэрэглэгддэг халаагч нь керосин зуух юм. Энэ зуух заримдаа алдаа заан ойр ойрхон унтрах нь элбэг. Үүний нэгэн шалтгаан нь хойд талын агаар шүүгч нь нарийн тоосоор чигжиж битүүрэх нь тэр бүр анзаарагдахгүй болохыг саяхан мэдлээ. Миний хэрэглэж байсан зуух ойр ойрхон унтраад болдоггүй. Алдаа зааж байгаа нь керосины шүүлтүүр бөглөрсөн гэх боловч хэдэнтээ цэвэрлээд болсонгүй. Хойд талыг өнгөц харахад агаарын шүүлтүүр цэвэр мэт. Харин тэр агаарын шүүлтүүрыг сугалаж аваад ажиллуулахад зүгээр байлаа. Агаарын шүүлтүүрыг гярхай ажиглан харахад нарийн тоосоор дотроо чигжин бөглөрчээ. Сайн үлээлгэж соруулж, бас угааж цэвэрлээд хийхэд зуух хэвийн ажилласаар байлаа. Ийм бэрхшээл тулгарч байгаа бол оролдоод үзээрэй!
Saturday, January 11, 2014
Saturday, January 4, 2014
Шинэ жилээ угтахуй-Хүүхэд бид бүхний баяр 2013-14
Шинэ жилээ угтахаар хаан хөгжим, халуун гал, сүлд модтой орчинд амтат хоол унд, баярын бялуу, дарс айргаар жигдэрсэн ширээндээ сууж нэгэн үдэшийг хөгжилдөн өнгөрөөж шинэ оноо угтлаа, бид.
Шинэ жилийн баяр хүүхдүүдээ баярлуулах баяр...
Дуу хуур, бүжиг наадам бидний алжаал тайлахуй...
Хөгжөөнт тоглоом-хүүхдүүдийн баясал...
Аралд шинэ он гарлаа...
Гэр бүлүүдийн урлагын тоглолт
Залуус ая дуугаа өргөлөө...
Монгол эх оронд минь шинэ он гарч буй мөчид...
Шинэ жилээ угтах үдэш бид бүхний яруухан дурсамжтай үдэш байлаа...
Шинэ жилийн баяр хүүхдүүдээ баярлуулах баяр...
Дуу хуур, бүжиг наадам бидний алжаал тайлахуй...
Хөгжөөнт тоглоом-хүүхдүүдийн баясал...
Аралд шинэ он гарлаа...
Гэр бүлүүдийн урлагын тоглолт
Залуус ая дуугаа өргөлөө...
Монгол эх оронд минь шинэ он гарч буй мөчид...
Шинэ жилээ угтах үдэш бид бүхний яруухан дурсамжтай үдэш байлаа...
Шинэ жилээ хамтдаа угтсан та бүхэнд баярлалаа!
Сэндайн андууд
Сэндай хотноо
2014.01.05
Wednesday, January 1, 2014
2014 оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэж, манай хуудсаар саатан зочилсон хүмүүн бүхэнд шинэ ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт нь эрүүл энхтэй хамтдаа хослон байхыг билэгдэн ерөөе!
Сэндайн андууд
2014.01.01
Сэндай хотноо
Subscribe to:
Posts (Atom)