Saturday, August 31, 2013

Шар айраг-шарсан махны нийллэг 2013

Жил болгон уламжлал болгон хийж ирсэн Шар айраг-шарсан махны нийллэгийг болзоот Хиросэ голын хөвөөн дээр 2013 оны 9 дүгээр сарын 7, эсвэл 8-нд оролцох хүмүүсийн ажил байдлаас хамааран 12 цагаас цуглан хийхээр товлолоо. Болзоот газрын зургыг хажуу баганаас тодруулах боломжтой. Газрын зурагт буй Сэиюү дэлгүүрээс чанх харалдаа голын хөвөө болно.

Оролцох хүн доорхи зүйлсийг бэлтгэж ирнэ.

1. Өөрийн уух шар айраг, эсвэл ундаагаа өөрийн уух хэмжээгээрээ
2. Үхэр,хонь, загас, гахайн зүссэн шарах мах, эсвэл зайдас 400-500 иэнд
3. Ногоо будаа идэх бол авчрах

Таваг савх, мах шарах гал... зэргийг хүний тооноос хамааран бэлтгэх тул оролцох хүмүүс 9 дүгээр сарын 6-ны дотор урьдчилан мэдэгдэнэ үү!

Tuesday, August 20, 2013

Болор шиг туяарч яваарай!

Сайн өдөр Сэндайн андууд Хиросэ голын хөвөөнөө хуран цуглаж махаа шарж, айрагаа амтлан шимэнгээ дуутай хууртай, дугтуйтай дурсгалтайгаар эх нутгаа зорин буцаж байгаа И.Болортуяагаа үдлээ.







Ингээд уламжлал ёсоор андынхаа дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэж байна:


Дуудах нэрийг аав ээжээс
Дуурсах нэрийг ард олноос гэдэгчилэн
Болортон туяарахын билэгдэл нь
Буман олондоо хүрэхийг хүсэн ерөөе!

Сэндайн андууд
2013.08.20
Сэндай хотноо