Sunday, April 21, 2013

66 жилийн цаснаас урьдсан аялал

Интоор цэцэглэх цагаар Сэндай хотоос 20 гаран км зайтай байдаг Мичинокү (国営みちのく杜の湖畔公園, http://www.thr.mlit.go.jp/m-park/index.html) нэртэй цэцэрлэгт хүрээлэнд хүрч өдрийн зоогоо барьж, хууч хөөрөн, тоглоомууд дээр хүүхдүүдтэйгээ тоглож, мөн сагс тоглон амралтаа өнгөрөөлөө. Үдээс өмнө сайхан нартай байсан боловч үдээс хойш зэврүүн болж эхэлсэн нь сүүлийн 66 жилд Сэндай хотноо эрс хүйтрэн, цас орох гэж байгаагийн урьтал шинж  байжээ. Ямартаа ч бид өчигдөр амжиж сайхан аяллаж амарлаа...






























Тэмдэглэлийг өөрсдийн авсан зургаар баяжуулах бол цахим шуудангаар илгээнэ үү!

 Аялалд хамтран оролцож амралтаа идэвхтэй сайхан өнгрүүлсэн андууддаа баярлалаа!

Сэндай хот
2013.04.21

Sunday, April 7, 2013

Сакуран баярт урьж байна!

Энэ жилийн Сакуран баярыг 4 сарын 20, эсвэл 21-нд хийхээр төлөвлөж байна. Оролцох хүмүүсийн ажил байдал болон цаг агаарын байдлаас хамааран аль нэг өдөр цагыг товлоно. Иймээс оролцох хүмүүс урьдчилан мэдэгдэнэ үү!

Оролцох хүмүүс идэж уух юмаа нийлүүлэн өдрийн хоол идэж, шар айраг дарсаа ууж, хөгжөөнт тоглоом, дуу хуураар алжаалаа тайлахаар төлөвлөж байна! Хаана хэрхэн хийх тал дээр санаа оноогоо хандивлан  баяжуулаарай...

Та бүхнийг амралтын нэг өдрөө Сакура цэцэгсийн дунд хөгжилтэй өнгрүүлэхийг урьж байна!

Холбоо барих:
Эрдэнэдалай 090-6453-6373
Энхжаргал: 090-2880-7188