Sunday, December 30, 2012

Шинэ жилийн баяр - Хүүхдүүд, бид бүхний баяр

Улиран одож байгаа оноо үдэж, шинэ оноо цог хийморьтой угтах  Шинэ жилийн үдэшлэгээ Сэндайн андууд энэ сарын 23-нд хөгжилтэй сайхан тэмдэглэлээ!


Оройн зоогийн ширээ - Амтат бялуу, оргилуун дарс, элбэг дэлбэг хоол унд, жимс, амттан...






Хөгжөөнт тоглоом - Авхаалж самбаа сорьсон тэмцээнд Ууганбаатар, Чулуунцэцэг нар түрүүлж шагналд хүрлээ.


Урлагын тоглолт - бидний цэнгүүн




Оргил мөч - Санта өвөө, андуудын хамтын айлчлал


 Бидний онцгой зорилго - Санта өвөөгийн бэлгээр хүүхдүүдээ баярлуулах

 
 Алжаал тайлахуй - Нийтийн бүжиг, кароэкэ

Гоёлын даашинз - Залуусын нүд булаах баярын чимэг



Энэ жилийн шинэ жилийн үдэшлэгийн гоёлын даашинз шалгаруулалтанд Ану түрүүллээ. Мөн сугалааны азтнаар Оюунэрдэнэ, Тэмүүлэн, Орших нар тодорлоо. Хүүхэд гэдэг адтай, Тэмүүлэн хүү өөрийн дугаарыг сугалааны тохирлоос татсан нь өмнө наадамд хүү нь аавынхаа хонжворыг татсантай агаар нэгэн мэт.

Зохион байгуулалтын тал дээр зарим нэг дутагдал гарсан тал байх аваас хүлцэл өчье! Энд байрлуулсан зурагнуудад цагын тэмдэглэгээ буруу орсон болно. Өөр сайн зураг оруулж бусаддаа хүргэх бол илгээнэ үү!

Баярын үдэшлэгтээ хүрэлцэн ирж хамтдаа тэмдэглэсэн хүмүүн бүхэнд гүн талархал илэрхийлье! 

Андууд та бүхэн шинэ ондоо эрүүл энх, аз хийморь дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Sunday, December 23, 2012

Идэр есөөр ч эх нутгаа зорьсон анддаа

Амжилттай сургууль төгсөлт, амьдралын хань, алаг үр гээд хувийн олон зорилгоо амжилттай биелүүлэхийн чацуу андуудынхаа үйл ажиллагааг ямагт дэмжин, бие давхар байхдаа ч хүчин зүтгэсэн Алтанцэцэг анд минь алаг үр, дүүгийн хамт аян замдаа сайн явж хүрээд, унасан газар угаасан ус, аав ээж ах дүүстэйгээ учран золгохыг хүсэн ерөөж уламжлал болсон ая дууны мэнчилгээгээр алс холын нутагтаа хүрэх мөнгөн цагаан замыг тань мялаая!



 

Нялх хүүхэдтэй байгаа болохоор олон нийтийн газар үдэлт хийхээс зайлсхийсэнд хүлцэл өчье! Монголдоо эргэн уулзалдана гэдэгт үл эргэлзнэм, бид!

Сэндайн андууд
Сэндай хот
2012.12.24

Wednesday, December 12, 2012

Талын цуурай концерт тоглоно!

Бидний сайн мэдэх "Морьтон Монгол" хамтлагын энэ оны тайлан тоглолт "Талын цуурай" нэртэйгээр Сэндай хотноо тоглоход бэлэн болжээ. Концерт Мицүкоши барилгын 5-н давхарт байрлах танхимд болох юм байна. Энэ дашрамд сонордуулахад Монголчууддаа 500 иэнын хямралтайгаар тасалбар олгох юм байна. Мөн Монгол дуу хөгжим, хөөмий, морин хуурын аялгуу сонирхох Япончууд болон бусад гадаад хүмүүст энэхүү зарыг уламжилж өгөхийг хүсье!

Saturday, December 1, 2012

Шинэ жилийн үдэшлэг 2012-13 таныг урьж байна!





Сэндай хотноо шинэ жилээ угтах уур амьсгал нэгэнтээ оржээ. 2013 оноо угтахаар Сэндайн андууд ч шинэ жилийн нийллэг үдэшлгээ товлолоо! Нийллэг үдэшлэгт хүрэлцэн ирэх хэн бүхэнд нээлттэй бөгөөд оролцох хүмүүс захиалгаа өгнө үү! Захиалганд орсон хүмүүсийн тоогоор оройн хоол, ундаа, амттан, суглаа... зэрэг бэлтгэгдэнэ!

Шинэ жилийн үдэшлэгтээ оролцохоор бүртгүүлсэн эрхэм хүмүүн таныг гоёлын хувцасаа өмсөөд, зангиатай нь зангиагаа зүүгээд, ганган чамин зүүлттэй нь зүүлтээ зүүгээд баярын үдэшлэгтээ хүрэлцэн ирэхийг урьж байна!

Хөтөлбөр 
16:00 Танилцах мөч
16:30 Урлагийн сайн дурын тоглолт
17:00 Хөгжөөнт тоглоом
17:30 Шилдэг даашинз шалгаруулалт
17:40 Оройн зоог
18:10 Сугалаа
18:30 Өвлийн өвгөний бэлэг
19:00 Кароэкэ ба нийтийн бүжиг
21:00 Байраа цэгцлэх
22:00 Хүлээлгэж өгөх

Тов: 2012.12.23 15:00-21:00
Тасалбар:
2000 иэн
Өвлийн өвгөний бэлэг:  500 иэн

Тамхи татдаг газраас өөр газар тамхи татахыг хатуу хориглоно!
Тамхи хориглосон газар татсан, тамхиний иш болон бусад хогоо зүй бусаар хаясан тохиолдолд нийт оролцогчдоос тогтоосон торгуулиар шийтгэнэ! 

Бүртгэх сүүлчийн хугацаа: 2012.12.16

Газар: Тохокү Их Сургуулийн Санжо дүүргийн 2-р дотуур байр

Жич:  Монголчуудын дундаас тодорхой баг бүрдэн оройн хоолыг бэлтгэх бол холбогдоно уу! Монгол зоог бэлтгэн ажиллах багт тасалбарын орлогоос тооцоологдон олгогдоно. Мөн хувь хүн, ялангуяа гэр бүлүүд Монгол зоог бэлтгэн ирэхээр бүртгүүлэн, үнэлүүлэн тасалбараас 50-100% чөлөөлөгдөх боломж бүрэн нээлттэй! 

Холбогдох утас
090-6453-6373
090-2880-7199