Saturday, September 29, 2012

Аяны шувуудыг зөрөн ниссэн андуудаа

Монгол нутагт сэрүүн намар болж хяруу унахад, усны шувууд урин дулаан орныг зорин нисдэг билээ. Харин саяхан Сэндайн андуудаас Монгол харихаар жолоо эргүүлж, Цэрэнбалт Батдолзод нар маань аяны шувуудыг зөрөн эх нутгийн зүг нислээ. Унасан газар, угаасан ус гэдэг энэ болой! Хос андыгаа үдэж андууд оройн зоог бариж, шар айраг амтат ундаагаа тогтоож, хууч хөөрөн, дурсгалын зүйлсээр мялааж нэгэн үдшийг өнгөрөөлөө.
Ингээд Засагт ханы хөх харчуудын нэг Балтынхаа хамгийн дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэе! Эцэст нь их гамшгийн дараа өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэн сургуулиа дүүргэж, ажлаа амжуулж чадсан хоёр анддаа ирээдүйн ажил амьдралын амжилт бүтээлийг хүсэж, үр хүүхэдтэй өнөр бүл болохыг ерөөе! Сэндайн андууд Сэндай хотноо 2012.09.23

No comments:

Post a Comment