Saturday, September 29, 2012
Сургуулиа төгссөн андууддаа баяр хүргэе!
Тохокү Их Сургуулийн энэ намрын төгсөлтөөр Сэндайн андуудаас Ганмөрөн эдийн засаг судлалаар баклавр зэрэгтэй , Оргил хөдөө аж ахуй судлалаар мастерын зэрэгтэй төгссөж дипломоо гардан авлаа. Андуудын зүгээс их гамшгийг дараа зорилгодоо хүрч, сургуулиа амжилттай төгсөн хоёр анддаа баяр хүргэн, дурсгалын зургаа авахууллаа.
Ингээд Ганмөрөнгийнхөө дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэе!
Эцэст нь Токио хотноо ажиллахаар зорьж байгаа Ганмөрөндөө болон докторт үргэлжлүүлэн суралцахаар болсон Оргил нартаа ирээдүйн амжилт бүтээлийг дээдийг хүсэн ерөөе!
Сэндайн андууд
Тохокү Их Сургуульд
2012.09.25
Аяны шувуудыг зөрөн ниссэн андуудаа
Монгол нутагт сэрүүн намар болж хяруу унахад, усны шувууд урин дулаан орныг зорин нисдэг билээ. Харин саяхан Сэндайн андуудаас Монгол харихаар жолоо эргүүлж, Цэрэнбалт Батдолзод нар маань аяны шувуудыг зөрөн эх нутгийн зүг нислээ. Унасан газар, угаасан ус гэдэг энэ болой! Хос андыгаа үдэж андууд оройн зоог бариж, шар айраг амтат ундаагаа тогтоож, хууч хөөрөн, дурсгалын зүйлсээр мялааж нэгэн үдшийг өнгөрөөлөө.
Ингээд Засагт ханы хөх харчуудын нэг Балтынхаа хамгийн дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэе!
Эцэст нь их гамшгийн дараа өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэн сургуулиа дүүргэж, ажлаа амжуулж чадсан хоёр анддаа ирээдүйн ажил амьдралын амжилт бүтээлийг хүсэж, үр хүүхэдтэй өнөр бүл болохыг ерөөе!
Сэндайн андууд
Сэндай хотноо
2012.09.23
Saturday, September 15, 2012
Алжаал тайлсан мөчүүд
Сэндайн андууд Шар айраг шарсан махны нийллэгээ уламжлал болгон Хиросэ голын хөвөөнөө хийж, алжаалаа тайлан нэгэн дурсгалт мөчөө үлдээлээ...
Мах шаралт эхэллээ...
Алс холын Австралиас авчирсан шоколадаар Бүрнээ дайлалаа...
Эх нутгийн ундааны дээж авчирсан Цэдо, Болороо нар биднийг дайлалаа...
Хоолой нийлүүллэн дууллаа, бид...
Дурсгалт зургаа татууллаа, бид...
Хамтдаа нэгэн үдшийн зоог барьсан андуудаа их баярлалаа! Алс хол газраас амттан, ундааны дээжийг бидэндээ зориулан тээж ирсэн андууддаа их баярлалаа!!!
Дараа дахин уулзацгаая!
Мах шаралт эхэллээ...
Алс холын Австралиас авчирсан шоколадаар Бүрнээ дайлалаа...
Эх нутгийн ундааны дээж авчирсан Цэдо, Болороо нар биднийг дайлалаа...
Хоолой нийлүүллэн дууллаа, бид...
Дурсгалт зургаа татууллаа, бид...
Хамтдаа нэгэн үдшийн зоог барьсан андуудаа их баярлалаа! Алс хол газраас амттан, ундааны дээжийг бидэндээ зориулан тээж ирсэн андууддаа их баярлалаа!!!
Дараа дахин уулзацгаая!
Subscribe to:
Posts (Atom)