Saturday, August 18, 2012

Шар айраг-шарсан махны нийллэг-2012

Японд халууны улирал үргэлжилж байгаатай холбогдуулж хамт олон, найз нөхдүүд шар айрагны нийллэг зохион байгуулцгааж аагим халуунд хүйтэн шар айраг тогтоож, хамтдаа хооллон ярьж хөөрөлдөн алжаалаа тайлцгааж байна.

Өнгөрсөн жил Монголчууд ийм нийллэгийг Хиросэ голын хөвөөн дээр хамтдаа зохиож хөгжилдсөн билээ. Энэ жилийн Шар айраг-шарсан махны нийллэгийг болзоот Хиросэ голын хөвөөн дээр 2012 оны 8 дугаар сарын 26-ны 16 цагаас цуглан хийхээр товлолоо. Болзоот газрын зургыг хажуу баганаас тодруулах боломжтой. Газрын зурагт буй Сэиюү дэлгүүрээс чанх харалдаа голын хөвөө болно.

Оролцох хүн доорхи зүйлсийг бэлтгэж ирнэ.

1. Өөрийн уух шар айраг, эсвэл ундаагаа өөрийн уух хэмжээгээрээ
2. Үхэр,хонь, загас, гахайн зүссэн шарах мах, эсвэл зайдас 400-500 иэнд
3. Ногоо будаа идэх бол авчрах

Таваг савх, мах шарах гал... зэргийг хүний тооноос хамааран бэлтгэх тул оролцох хүмүүс 8 дугаар сарын 24-ны дотор урьдчилан мэдэгдэнэ үү!

Saturday, August 4, 2012

Галт буудалгын наадамд баясюу

Өнөөдөр орой 19-21 цагийн хооронд жил болгон уламжлал болон зохион байгуулдаг "Галт буудлагын наадам" бид бүхний сайн мэдэх Баруун цэцэрлэгт болно. Энэхүү наадам болох газрын зургыг даруй хажуу багананын толгойд түр хадлаа. Андууд сонирхон очвоос утсаар холбогдон хамтдаа харан баясах ажаамуу!

Японоор Ханаби мацури гэхийг махчилан орчуулваас Галт цэцгийн наадам гэж болох юм. Харин Монголчууд би Салют гээд яриад суржээ. Энэ орос үгний оносон Монгол орчуулгыг сайн мэдэхгүй тул "Галт буудалгын наадам" хэмээн буулгалаа. Энэ наадмын талаархи тодорхой мэдээлэл доорхи холбоост байна...

http://www.jalan.net/theme/hanabi/miyagi/04_hanabi09.html

Та бүхэн шөнийн тэнгэрт харвах галт пуужингаар дэлгэрэх зүйл зүйлийн цэцэгсийг харан алжаалаа тайлна уу!