Сэндайн хотноо ирснээс хойш олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөж, үе үе бид хамтдаа цуглан дуу дуулан хөгжилдөхдөө Сэндайн сүлд дуутай болвол гэж ярьцгаадаг билээ. Бидний дунд шүлэг, дуу хөгжмийн авъяаслаг залуус ч байна. Нөгөөтэйгүүр Монголд нутаг ус, аав ээж, хайр дурлалын дуу олон байх ч, үнэнч нөхөрлөлийн дуу ховор мэт. Өчигдөр орой ийм нэгэн бодлын үзүүрт нэгэн дууны үг оролдон бичснээ энд нийтэллээ. Юмыг яаж мэдэх вэ, Сэндайн андуудын сүлд дуугаар зогсохгүй Монгол түмний андын дуу ч болох юм билүү...Ая зохиох болон үг хэллэгийн санал шүүмжийг өргөн түмэнд нээлттэй үлдээе!
Санал шүүмжийн дагуу засвар орж эхэллээ!
Үг Б.Энхжаргал
Дахилт МНТ-с
Ая зохиогч...нээлттэй!
Андын дуу
Тэмүүжин Боорчийн андлалаар
Тив дэлхийг төвхнүүлэн удирдсан
Тэвчээрт өтгөс дээдсийн үр сад бид
Тэнгэрийн дор андлан нөхөрлөдөг
Дахилт
Анд хүн амь нэгэн
Аль алинаа үл тэвчилдэн
Амь биений арчаа болон
Амараглахуй ёсон тийм
Тэмжүүжин Жамухагын андлалаар
Тэмцэлдэн биесээ хурцлан хайрладаг
Хөх Монголын үр сад бид
Хөрстийн дээр андлан нөхөрлөдөг
Дахилт
За хэмээн андгай тавиад
Заавал биелүүлж биесээ түшдэг
Зоригт өвөг дээдсийн үр сад бид
Замбуулин хорвоод андлан нөхөрлөдөг
Дахилт
Сэндай хот
2012.07.19
No comments:
Post a Comment