Монгол нутагт төр улс байгуулагсдны 2221 жилийн ой, Монголын Их Гүрэн байгуулагсдны 806 жилийн ой, Монгол үндэстний тусгаар тогтнолын 101 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадам Монгол улсад тэмдэглэсний улбаа болон Сэндайд Монголчууд баяр наадмаа энэ сарын 15ны нар хур тэгширсэн сайн өдөр зохион байгуулж сайхан наадлаа.
Наадам өмнө төлөвлөн зарласан хөтөлбөрийн дагуу явагдаж, наадамчин олон наадан цэнгэлээ. Эхлэх цагтаа эхлэж чадалгүй цагтаа ирсэн зарим зочдоо хүлээлгэсэнд юуны түрүүнд уулчлалт хүсье!
Монголчууд Япончууд хамтдаа наадсан Сэндайн наадмын үйл явдлын тоймыг зарим нэг зургаар хүргэж байна.
Наадамчин олон...
Нээлтийн ажиллагаа...
Морьтон Монгол хамтлагын тоглолт...
Сэндайн андууд сайн дурын уран сайханчид...
Уралдаан тэмцээн...
Хүчит бөхийн барилдаан...
Наадмын үдшийн цэнгүүндээ алжаалаа тайлан наадан бүжин дууллаа бид...
Олон хүний идэвх зүтгэл оролцоогоор баяр наадмаа бид сайхан тэмдэглэлээ. Үнэхээр Сэндайн наадам бид бүхний наадам байлаа. Хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!
No comments:
Post a Comment