Сакура цэцгийн дор, амьд хөгжимтэй хамтлагийн тоглолтонд уяран, өдрийн хоолоо хамтдаа идэж, алжаалаа тайлан, амралтын нэг өдрөө хамтдаа өнгрөөллөө, бид...
Гарын хоол гэдэг цаанаа нэг амттай байлаа...
Олон хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөнд уяран бүжиж баяслаа, бид...
Тойрон зогсцгоож, яруухан дурсамжтай дуунуудаа дуулаад авлаа, бид...
Сэндайд шинээр ирж бидэнтэй нөхөрлөх хүмүүст зориулсан нийллэгдээ ширүүн бороог үл хайхран хуран цуглаж, нэгэн өдрийн зоог барьж, бие биестэйгээ харилцан танилцлаа!
Өмнөд Монголчуудаас зохион байгуулсан наадамд Монгол улсын Монголчууд, Буриад Монголчууд хамтран оролцлоо. Хүчит бөхийн барилдаанд Жаранаа болон Одгэрэл нар маань шалгарч уран мэхийг уралдуулан барилдаж Жаранаа түрүүлж, Одгэрэл үзүүрлэлээ! Ямар нэгэн найраа гэх зүйл байхгүй тул үнэхээр үзүүштэй сайхан байлаа!
Мөн Монгол угсаатнуудын үндэсний хувцасны үзүүлбэр үзүүллэж шарсан махаар үйлчилж байлаа!
Хаврын баярууд бидний нөхөрлөлийг улам өргөтгөн зузаатгаж, сэтгэл зүрхэнд хоногшсон дурсамжуудыг үлдээж, угтах ирээдүй уруу хамтдаа алхах урам зоригоор тэтгэлээ, биднийг!
No comments:
Post a Comment