Алс холын Америк оронд оршин суудаг Монгол хүмүүн Ажаа гэгээн Сэндай хотноо хурал хуруулж, Их гамшигт нэрвэгдсэн сүсэгтэн олныхоо сэтгэлийг засаж, адис хүртээх мэдээлэлийг хүргэж байна. Болзоот газрын зургыг хажуу багананд хадав.
Болзоот газрын зургыг холбоосууд:
http://sekishin.info/temples/wakabayashi/shouonji/
https://maps.google.co.jp/maps?oe=utf-8&client=firefox-a&q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E8%8B%A5%E6%9E%97%E5%8C%BA%E6%96%B0%E5%AF%BA%EF%BC%94%EF%BC%8D%EF%BC%96%EF%BC%8D%EF%BC%92%EF%BC%98&ie=UTF-8&hq=&hnear=0x5f8a2805025820eb:0xdd7a273eb5d23188,%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E8%8B%A5%E6%9E%97%E5%8C%BA%E6%96%B0%E5%AF%BA%EF%BC%94%E4%B8%81%E7%9B%AE%EF%BC%96%E2%88%92%EF%BC%92%EF%BC%98&gl=jp&ei=2XfAT7W-HIPFmQXaxYTHCg&oi=geocode_result&ved=0CBUQ8gEwAA
Friday, May 25, 2012
Saturday, May 12, 2012
ЖАСКО автобус таатай
Сэндай хотноо хэд хэдэн ЖАСКО худалдаа үйлчилгээний төвүүд байх бөгөөд энэхүү дэлгүүрээс үйлчилгээний автобус тодорхой машрутаар байнга үнэгүй үйлчилж байдаг юм. Энэ автобусаар, ялангуяа цастай бороотой, халуун хүйтэн цагт үйлчлүүлэхэд нэн тохиромжтой байдаг. Жаско автобусаар үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс доорхи холбоосоор ороод өөрийн оршин суудаг дүүргээр дайран өнгөрдөг автобусын зогсох газар болон цагийн хуваарийг мэдээд авах хэрэгтэй. Анхааруулахад ердийн үйлчилгээний автобусны буудал дээр зогсдоггүй бөгөөд эхлээд сайн мэдэхгүй тохиолдолд явдаг зам дээр нь зогсож байгаад зурагт үзүүлсэн автобус ирэхээр гараа өргөвөл зогсоод авдаг болно!
http://www.aeon.jp/sc/sendainakayama/access2.html
http://www.aeon.jp/sc/sendainakayama/access3.html
http://www.aeon.jp/aeon/sendaisaiwaicho/information/bus.html
Monday, May 7, 2012
Хаврын баярууд сайхан боллоо
Сакура цэцгийн дор, амьд хөгжимтэй хамтлагийн тоглолтонд уяран, өдрийн хоолоо хамтдаа идэж, алжаалаа тайлан, амралтын нэг өдрөө хамтдаа өнгрөөллөө, бид...
Гарын хоол гэдэг цаанаа нэг амттай байлаа...
Олон хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөнд уяран бүжиж баяслаа, бид...
Тойрон зогсцгоож, яруухан дурсамжтай дуунуудаа дуулаад авлаа, бид...
Сэндайд шинээр ирж бидэнтэй нөхөрлөх хүмүүст зориулсан нийллэгдээ ширүүн бороог үл хайхран хуран цуглаж, нэгэн өдрийн зоог барьж, бие биестэйгээ харилцан танилцлаа!
Өмнөд Монголчуудаас зохион байгуулсан наадамд Монгол улсын Монголчууд, Буриад Монголчууд хамтран оролцлоо. Хүчит бөхийн барилдаанд Жаранаа болон Одгэрэл нар маань шалгарч уран мэхийг уралдуулан барилдаж Жаранаа түрүүлж, Одгэрэл үзүүрлэлээ! Ямар нэгэн найраа гэх зүйл байхгүй тул үнэхээр үзүүштэй сайхан байлаа!
Мөн Монгол угсаатнуудын үндэсний хувцасны үзүүлбэр үзүүллэж шарсан махаар үйлчилж байлаа!
Хаврын баярууд бидний нөхөрлөлийг улам өргөтгөн зузаатгаж, сэтгэл зүрхэнд хоногшсон дурсамжуудыг үлдээж, угтах ирээдүй уруу хамтдаа алхах урам зоригоор тэтгэлээ, биднийг!

Subscribe to:
Posts (Atom)