Friday, April 27, 2012

Сэндайд тавтай морилно уу-2

Сэндайн андууд өнгөрсөн 10 сард шинээр ирэн бидэнтэй нөхөрлөх хүмүүст зориулсан мах шаралтыг зохион байгуулсан билээ. 4 сар гарснаар ажил сургуулийн нэгэн шинэ улирал эхлэж Сэндайд ажил амьдралын гараагаа шинээр эхлэхээр ирсэн Монголчууд болон бидэнтэй нөхөрлөн танилцах хүмүүст зориулсан "Сэндайд тавтай морилно уу-2" ээлжит мах шаралтыг зарласан боловч борооны улмаас хоолны газар хамтдаа хоолонд орохоор боллоо! Ойр хавьдаа байгаа шинээр ирсэн Монгол хүмүүнд болон хамтдаа Алтан долоо хоногийн нэгэн өдрийг өнгөрөөх хүмүүнд энэхүү зарыг хүргэж байна!

Зорилго: Бие биетэйгээ танилцан цаашдын хамтын нөхөрлөлийг бий болгох, шинэ ирсэн хүмүүст амьдралын болон бусад туршлага хуваалцах, харилцан туслан дэмжих харилцааг бий болгох...

Болзооны,

Tов: 2012.05.03 12-13:30

Газар: 宮城県仙台市青葉区芋沢権現森山13-30
Ширүүн бороо орохтой холбоотойгоор өөрчлөлт орсон!

Тухайн хоолны газрын үйлчилгээний үнэ нь:
Том хүн: 1680 иэн
Сургуулийн насны хүүхэд: 600 иэн
Бага насны хүүхэд: 400 иэн
Гурваас доош насны хүүхэд үнэгүй
10 аас дээш хүн захиалга өгвөл 1 үйлчлүүлэгч үнэгүй (шинэ ирсэн хүмүүст зориулагдана)
Өөрийн хүссэн хэмжээгээр идэж уух боломжтой!

Бороотой байх тул боломжоороо машинтай залуус зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Оролцох хүмүүс 090-2880-7199 утсаар холбоо барина уу!

No comments:

Post a Comment