Wednesday, March 7, 2012

Цана чаргаар гулгадаг өвөл

Цастай өвөл,мөстэй өвөл
Цан хүүрэг, жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлтгүй хүсдэг өвөл

Цана чаргаар гулгадаг өвөл
Цагаан тэшүүрээр гулгадаг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдох байх даа...

Ийм л нэгэн хүүхэд насны шүлэг санаанд буусан, бас нарлаг сайхан өвлийн нэгэн амралтын өдрөө цана чаргаар гулган сайхан дурсамжаар дүүрэн өнгөрөөлөө...

Аяны цуваа бэлэн боллоо...



Цанын баазд хүрэлцэн ирлээ...




Бие халаалт хийж, хүүхэд багачуудаа наадууллаа...





Цана чарга, цасны хавтангаар наадан гулгалаа...








Уулын орой нь их өндөр юм, арай гэж л цанаар буусан шүү...



Уралдахад бэлэн боллоо...




Цасны хүлгэнд сундлуулаа...



Ерөнхий зураглаач сайн ажиллаа, баярлалаа!



Алжаалаа тайллаа, харъя даа...



Дараа жил дахин гулгацгаая, андуудаа! Сэтгэл зүтгэл гарган төмөр хүлгээрээ үйлчилсэн андуудаа их баярлалаа! Буян нь дэлгэрч, алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе!!!



Сэндайн андууд
2012.03.04

No comments:

Post a Comment