Monday, December 31, 2012
Sunday, December 30, 2012
Шинэ жилийн баяр - Хүүхдүүд, бид бүхний баяр
Улиран одож байгаа оноо үдэж, шинэ оноо цог хийморьтой угтах Шинэ жилийн үдэшлэгээ Сэндайн андууд энэ сарын 23-нд хөгжилтэй сайхан тэмдэглэлээ!
Оройн зоогийн ширээ - Амтат бялуу, оргилуун дарс, элбэг дэлбэг хоол унд, жимс, амттан...
Хөгжөөнт тоглоом - Авхаалж самбаа сорьсон тэмцээнд Ууганбаатар, Чулуунцэцэг нар түрүүлж шагналд хүрлээ.
Урлагын тоглолт - бидний цэнгүүн
Оргил мөч - Санта өвөө, андуудын хамтын айлчлал

Бидний онцгой зорилго - Санта өвөөгийн бэлгээр хүүхдүүдээ баярлуулах
Алжаал тайлахуй - Нийтийн бүжиг, кароэкэ
Гоёлын даашинз - Залуусын нүд булаах баярын чимэг
Энэ жилийн шинэ жилийн үдэшлэгийн гоёлын даашинз шалгаруулалтанд Ану түрүүллээ. Мөн сугалааны азтнаар Оюунэрдэнэ, Тэмүүлэн, Орших нар тодорлоо. Хүүхэд гэдэг адтай, Тэмүүлэн хүү өөрийн дугаарыг сугалааны тохирлоос татсан нь өмнө наадамд хүү нь аавынхаа хонжворыг татсантай агаар нэгэн мэт.
Зохион байгуулалтын тал дээр зарим нэг дутагдал гарсан тал байх аваас хүлцэл өчье! Энд байрлуулсан зурагнуудад цагын тэмдэглэгээ буруу орсон болно. Өөр сайн зураг оруулж бусаддаа хүргэх бол илгээнэ үү!
Баярын үдэшлэгтээ хүрэлцэн ирж хамтдаа тэмдэглэсэн хүмүүн бүхэнд гүн талархал илэрхийлье!
Андууд та бүхэн шинэ ондоо эрүүл энх, аз хийморь дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Sunday, December 23, 2012
Идэр есөөр ч эх нутгаа зорьсон анддаа
Амжилттай сургууль төгсөлт, амьдралын хань, алаг үр гээд хувийн олон зорилгоо амжилттай биелүүлэхийн чацуу андуудынхаа үйл ажиллагааг ямагт дэмжин, бие давхар байхдаа ч хүчин зүтгэсэн Алтанцэцэг анд минь алаг үр, дүүгийн хамт аян замдаа сайн явж хүрээд, унасан газар угаасан ус, аав ээж ах дүүстэйгээ учран золгохыг хүсэн ерөөж уламжлал болсон ая дууны мэнчилгээгээр алс холын нутагтаа хүрэх мөнгөн цагаан замыг тань мялаая!
Нялх хүүхэдтэй байгаа болохоор олон нийтийн газар үдэлт хийхээс зайлсхийсэнд хүлцэл өчье! Монголдоо эргэн уулзалдана гэдэгт үл эргэлзнэм, бид!
Сэндайн андууд
Сэндай хот
2012.12.24
Wednesday, December 12, 2012
Талын цуурай концерт тоглоно!
Бидний сайн мэдэх "Морьтон Монгол" хамтлагын энэ оны тайлан тоглолт "Талын цуурай" нэртэйгээр Сэндай хотноо тоглоход бэлэн болжээ. Концерт Мицүкоши барилгын 5-н давхарт байрлах танхимд болох юм байна. Энэ дашрамд сонордуулахад Монголчууддаа 500 иэнын хямралтайгаар тасалбар олгох юм байна. Мөн Монгол дуу хөгжим, хөөмий, морин хуурын аялгуу сонирхох Япончууд болон бусад гадаад хүмүүст энэхүү зарыг уламжилж өгөхийг хүсье!
Tuesday, December 4, 2012
Saturday, December 1, 2012
Шинэ жилийн үдэшлэг 2012-13 таныг урьж байна!
Сэндай хотноо шинэ жилээ угтах уур амьсгал нэгэнтээ оржээ. 2013 оноо угтахаар Сэндайн андууд ч шинэ жилийн нийллэг үдэшлгээ
товлолоо! Нийллэг үдэшлэгт
хүрэлцэн ирэх хэн бүхэнд нээлттэй бөгөөд оролцох хүмүүс захиалгаа өгнө үү! Захиалганд орсон хүмүүсийн тоогоор оройн хоол,
ундаа, амттан, суглаа... зэрэг бэлтгэгдэнэ!
Шинэ жилийн үдэшлэгтээ оролцохоор бүртгүүлсэн эрхэм хүмүүн таныг гоёлын хувцасаа өмсөөд, зангиатай нь зангиагаа зүүгээд, ганган чамин зүүлттэй нь зүүлтээ зүүгээд баярын үдэшлэгтээ хүрэлцэн ирэхийг урьж байна!

Хөтөлбөр
16:00 Танилцах мөч
16:30 Урлагийн сайн дурын тоглолт
17:00 Хөгжөөнт тоглоом
17:30 Шилдэг даашинз шалгаруулалт
17:40 Оройн зоог
18:10 Сугалаа
18:30 Өвлийн өвгөний бэлэг
19:00 Кароэкэ ба нийтийн бүжиг
21:00 Байраа цэгцлэх
22:00 Хүлээлгэж өгөх
Тов: 2012.12.23 15:00-21:00
Тасалбар: 2000 иэн
16:00 Танилцах мөч
16:30 Урлагийн сайн дурын тоглолт
17:00 Хөгжөөнт тоглоом
17:30 Шилдэг даашинз шалгаруулалт
17:40 Оройн зоог
18:10 Сугалаа
18:30 Өвлийн өвгөний бэлэг
19:00 Кароэкэ ба нийтийн бүжиг
21:00 Байраа цэгцлэх
22:00 Хүлээлгэж өгөх
Тов: 2012.12.23 15:00-21:00
Тасалбар: 2000 иэн
Өвлийн өвгөний бэлэг: 500 иэн
Тамхи татдаг газраас өөр газар тамхи татахыг хатуу хориглоно!
Тамхи хориглосон газар татсан, тамхиний иш болон бусад хогоо зүй бусаар хаясан тохиолдолд нийт оролцогчдоос тогтоосон торгуулиар шийтгэнэ!
Тамхи татдаг газраас өөр газар тамхи татахыг хатуу хориглоно!
Тамхи хориглосон газар татсан, тамхиний иш болон бусад хогоо зүй бусаар хаясан тохиолдолд нийт оролцогчдоос тогтоосон торгуулиар шийтгэнэ!
Бүртгэх сүүлчийн хугацаа: 2012.12.16
Газар: Тохокү
Их Сургуулийн Санжо дүүргийн 2-р дотуур байр
Холбогдох утас:
090-6453-6373
090-2880-7199
Saturday, November 17, 2012
Бороотой дурсамж
Тохокү Их Сургуулийн Гадаад Оюутны Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Олон улсын баяр наадмын товлосон өдөр бороотой таарлаа. Хэдийгээр бороотой байсан ч хүсэл тэмүүлэл зорилгоороо нэгдсэн Монголчууд үндэсний хоол, өв соёлоо суртчилан оролцлоо.
Монгол үндэсний хувцастай залуус өнгө үзэмж нэмлээ...
Монгол өв соёлын булан ажиллаж эхэллээ...
Хичээгүйлэн бичлээ...
Монголчуудыг ерөнхийлөн зохион байгуулсан Пүрэвцэнгэл гар биечлэн оролцлоо...
Сонирхсон олонд тайлбарлалаа...
Монгол залуус хуушуур шорлогоо хийж үйлчиллээ...
Монгол зоогийн багыг Оргил ахлан ажиллаа...
Сайн дураараа Япон оютан залуус дэмжин тусаллаа...
Бороотойд бид хамтран ажиллана ч, наадан баясна ч...
Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын нэгэн дурсамж боллоо...
Ирэх жилийн наадмаар Монгол гэсэн өнгө төрхийг энэ арга хэмжээнд улам тодоор чимэглэн оролцоё, залуусаа!
2012.11.17
Saturday, October 13, 2012
Олон улсын баяр наадамд урьж байна!
Жил болгон уламжлал болгон Тохокү Их Сургуулийн Гадаад Оюутны Холбооноос зохион байгуулдаг Олон улсын баяр наадам 2012.10.28 нд Санжо мачи Дунд сургуулийн гадаа талбай дээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд үндэстэн бүхэн өөрийн зан заншил, идээ ундаа, соёл урлагаа суртчилан оролцдог билээ. Монголчууд ч гэсэн энэ удаад гэр барин монгол бичиг, дуу хөгжим, монгол хоолоо суртчилан оролцох гэж байна.
Тов: 2012.10.28 8:00-16:00
Газар: Санжо дүүргийн дунд сургууль (仙台市立三条中学校)
Газрын зураг: http://maps.google.co.jp/maps?oe=utf-8&rls=org.mozilla:en-US:official&client=firefox-a&um=1&ie=UTF-8&q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&fb=1&gl=jp&hq=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&hnear=0x5f8a2aee30cd55d3:0xba2579e0b846b1ee,%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82&cid=0,0,18359379442572049102&ei=GFKjTrvRMY-fmQXByNmfCQ&sa=X&oi=local_result&ct=image&ved=0CAUQ_BI
Тус наадамд Монголчууд оролцохоор төлөвлөж байгаа үйл ажиллагаанд Монгол хүмүүн бүрийг өөрийн цаг зав боломжоороо оролцохыг уриалж байна! Үүнд:
1. Тайзан дээр Монгол урлагын үзүүлбэр үзүүлэх болон үндэсний хувцасаа үзүүлэх. Энэ үйл ажиллагаанд үндэсний хувцастай хүмүүс өмсөн ирж оролцоно уу!
2. Гэр барьж үзүүлэх, гэр дотроо Монгол өв соёлоос суртчилах. Гэрийг бороогүй өдөр зөөх унаа олдсон тохиолдолд барина. Зөөх унаанд дор хаяж түлшний санхүүжилт олгуулахаар хөөцөлдөж байна. Гэр зөөх хүсэлтэй унаатай хүн холбоо барина уу! Мөн гэр барих тохиолдолд өглөө эрт зөөж барих талбайд авчиран бэлдэх учраас залуус эртлэн ирж оролцоно уу! Гэр дотор цагаар хүмүүс ажиллаж өв соёлоо сурчилах төлөвлөгөөтөй бөгөөд тодорхой 1-2 цагаар бид хуваан ажилласнаар бие биеэндээ наадам үзэх, бусад орны үзүүлбэртэй танилцах боломж олгоно гэдгийг ойлгож, гэр дотор тайлбар хийх хүмүүс хамтран ажиллахаар цагын боломжоо мэдэгдэнэ үү!
3. Хуушуур шорлогын худалдаа энэ жил ажиллана. Энэ ажлыг дааж аван хиийхээр 5-6 залуус багаа бүрдүүлэн сургуулиас олгож байгаа төсөв дээр бэлтгэл базааж үр ашигтай ажиллахаар зэхэж байна. Хүн хүч илүү хэрэгтэй байгаа тул багт оролцон ажиллах хүнд нээлттэй! Энэхүү баг нь хоолны ажлыг эхнээс нь бэлтгэн базааж үр дүн,ашгаа багтаа хуваан тайлагнах хүртэл ажиллана. Дэмжигчид болж тодорхой цагаар туслах хүмүүст нээлттэй бөгөөд энэ өдрийн 11-14 цагын хороонд ачаалал ихэсдэг тул энэ үед туслан дэмжинэ үү! Дэмжигчдын туслалцаа нь өөрийн Монгол багаа дэмжиж байгаа сайн дурын буюу багын ашгаас оногдогдохгүй үйл ажиллагаа болно!
Өнгөрсөн жилийн зурагт мэдээлэлийг доорхи холбоосоос сонирхох боломжтой!
http://sendainandud.blogspot.jp/2012/01/2011-2012.html
Монголчууд та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж амралтаа үр ашигтай, хөгжилтэй, бас дурсгалтай өнгөрүүлэхийг хүсэж байна. Мөн Монголчуудын арга хэмжээнд гар биеэр оролцох хүмүүс 090-9983-8035 болон 090-2880-7199 дугаарын утсаар холбоо барина уу!

Sunday, October 7, 2012
Мацушима хагас марфонд оролцлоо
Өнөөдөр Мияаги мужийн төдийгүй Японы үзэсгэлэнт эргүүдийн нэгэнд зүй ёсоор ордог Мацушимад がんばろう東北-Зүүн Япончуудаа чармая! уриатай Хагас марфон гүйлт зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 5, 10, 21.6 km-ын гүйлтүүд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд андуудаас өөр өөрийн байгуулгын шугмаар 5 км-ын гүйлтэнд Б.Энхжаргал, Н.Сувд, 10-н км-ын гүйлтэнд Б.Одгэрэл нар оролцож өөрсдийн эрүүл мэнддээ болон олон нийтийг эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхэд уриалан дуудахад хувь нэмрээ орууллаа.
Хагас марфоны гараа...
Эмч бид гүйв...
Хурд хүч сорин гүйж орж ирэх нь харууштай...
Анд дүү минь 10 км-т сайхан гүйж орж ирлээ...
Настан буурлууд гүйгээд орж ирэх нь бишрэлтэй!
Ямар сайхан учрал бэ...
Гүйхэд бие махбодид дотроосоо эрүүлжүүлэх нөлөө бүхий олон төрлийн бодисууд ялгаран нөлөөлдөг нь нэгэнт тогтоогдоод байна. Ийм хагас марфон гүйлтэнд оролцох бол 5 км-т 50 минутын дотор, 10 км-т 80 минутын дотор, 21.6 км-т 150 минутын дотор гүйж чаддаг байх хэрэгтэй бөгөөд энэ цагаар бариаг таслан зогсоодог юм байна. Бидний хувьд Энхжаргал 25 минут, Сувд 35 минут, Одгэрэл 52 минутын амжилттай гүйж дурсгалын бичиг болон цамцаар мялаалгав. Ирэх жилийн гүйлтэнд залуусаа гүйгээрэй! Гүйвэл та залуужина!

Saturday, September 29, 2012
Сургуулиа төгссөн андууддаа баяр хүргэе!
Тохокү Их Сургуулийн энэ намрын төгсөлтөөр Сэндайн андуудаас Ганмөрөн эдийн засаг судлалаар баклавр зэрэгтэй , Оргил хөдөө аж ахуй судлалаар мастерын зэрэгтэй төгссөж дипломоо гардан авлаа. Андуудын зүгээс их гамшгийг дараа зорилгодоо хүрч, сургуулиа амжилттай төгсөн хоёр анддаа баяр хүргэн, дурсгалын зургаа авахууллаа.
Ингээд Ганмөрөнгийнхөө дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэе!
Эцэст нь Токио хотноо ажиллахаар зорьж байгаа Ганмөрөндөө болон докторт үргэлжлүүлэн суралцахаар болсон Оргил нартаа ирээдүйн амжилт бүтээлийг дээдийг хүсэн ерөөе!
Сэндайн андууд
Тохокү Их Сургуульд
2012.09.25
Аяны шувуудыг зөрөн ниссэн андуудаа
Монгол нутагт сэрүүн намар болж хяруу унахад, усны шувууд урин дулаан орныг зорин нисдэг билээ. Харин саяхан Сэндайн андуудаас Монгол харихаар жолоо эргүүлж, Цэрэнбалт Батдолзод нар маань аяны шувуудыг зөрөн эх нутгийн зүг нислээ. Унасан газар, угаасан ус гэдэг энэ болой! Хос андыгаа үдэж андууд оройн зоог бариж, шар айраг амтат ундаагаа тогтоож, хууч хөөрөн, дурсгалын зүйлсээр мялааж нэгэн үдшийг өнгөрөөлөө.
Ингээд Засагт ханы хөх харчуудын нэг Балтынхаа хамгийн дуртай дуугаар ая дууны мэндчилгээ хүргэе!
Эцэст нь их гамшгийн дараа өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэн сургуулиа дүүргэж, ажлаа амжуулж чадсан хоёр анддаа ирээдүйн ажил амьдралын амжилт бүтээлийг хүсэж, үр хүүхэдтэй өнөр бүл болохыг ерөөе!
Сэндайн андууд
Сэндай хотноо
2012.09.23
Saturday, September 15, 2012
Алжаал тайлсан мөчүүд
Сэндайн андууд Шар айраг шарсан махны нийллэгээ уламжлал болгон Хиросэ голын хөвөөнөө хийж, алжаалаа тайлан нэгэн дурсгалт мөчөө үлдээлээ...
Мах шаралт эхэллээ...
Алс холын Австралиас авчирсан шоколадаар Бүрнээ дайлалаа...
Эх нутгийн ундааны дээж авчирсан Цэдо, Болороо нар биднийг дайлалаа...
Хоолой нийлүүллэн дууллаа, бид...
Дурсгалт зургаа татууллаа, бид...
Хамтдаа нэгэн үдшийн зоог барьсан андуудаа их баярлалаа! Алс хол газраас амттан, ундааны дээжийг бидэндээ зориулан тээж ирсэн андууддаа их баярлалаа!!!
Дараа дахин уулзацгаая!

Subscribe to:
Posts (Atom)