Америк тивд ургадаг энэхүү жимстэй танилцсан түүх миний хувьд мардагддаггүй юм. Урьд идэж үзээгүй сонин жимс худалдаанд байснаас аваад гэртээ ирээд хутгаар алим мэт арилгаад хазаж идтэл их сонин онцгүй амтагдаж, ясанд нь шүдээ авах шахан гайхаж байтал яг тэр мөчид нэгэн Япон ээж маань орж ирж таараад намайг хараад нэлээд инээгээд яаж иддэгийг яг энд үзүүлсэн шигээр зааж билээ. Энэ аргаар нь бэлдээд цуутай идэж үзэхэд үнэхээрийн сайхан амттай, нэг талаараа Монгол нутгийн хушны самар шиг санагдаж билээ. Одоо тэгээд үүнийг идэх болгонд тэр хөгжилтэй паян санаанд ордог юм. Хүний биед чухал хэрэгцээтэй эрдэс бодис, витамин, тосны хүчил агуулдаг энэхүү жимсийг нэлээд хэрэглэсний эцэст Америк самар гэж нэрлэлээ. Англи нэр нь Avocado бөгөөд Монгол оноосон нэр байдгийг мунхаг би мэдэхгүйдээ ингэж нэрлээд байгааг болгоон хүнсэндээ хэрэглээд үзээрэй! Хүрэн ногоон өнгөтэй ялимгүй зөөлөрч байгааг сонгох хэрэгтэй. Хэт зөөлөрсөн нь муудсан, хэт хатуу нь давирхайлаг амттай байдаг. Иймээс хэт хатууг авсан бол хэд хоног өрөөндөө хадгалж зөөлрүүлээд хэрэглэж болно. Зөөлөвтрийг авсан бол тэр даруй хэрэглэх хэрэгтэйг анхаараарай!