Sunday, June 19, 2011

Идэвхтэй амралт



Хиросэ голын хөвөө чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлдэхэд таатай орчин юм. Бид өнгөрсөн хоёр ням гаригт агаарын теннис тоглож, нисдэг таваг шидэлцэж, голын хөвөөгөөр гүйж хөгжлөө. Цаг агаар сайхан өдөр хагас бүтэн сайны 17 цагаас 1-2 цаг хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж хөдөлгөөний дутагдалаас сэргийлэхийг хүссэн хэн бүхэн бидэнтэй нэгдээрэй!

Saturday, June 11, 2011

Хорхог хийх тухай


Хиросэ голын хөвөөнд сардаа 1-2 удаа хорхог хийхээр төлөвлөж байна. Хорхогт зарцуулагдах зардалыг хувь нийлүүлэн авч хийх юм. Одоогоор тооцоолж байгаагаар 4-6 хүн бүрдэхэд хүний 500 иенеер нэг тогоо хорхог хийх боломжтой хэмээн тооцоолж байна. Хувь хүмүүс өөрсдийн уух юм болон хачирлах зүйлээ өөрөө бэлдэнэ. Сонирхож байгаа хүмүүс холбоо бариарай!

Хямд үсчин

48 дугаар замаар уруудсаар хүрдэг Жаскогийн 2 давхарт 1000 иенийн үсчин байна.


Мөн Фүжисаки их дэлгүүрийн урд гудамжинд байна. Эрэгтэй үс засуулахад 1575 иен байна.