Tuesday, May 3, 2011

Сайн дурын ажиллагаанд оролцох бол

Алтан долоо хоногт сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор Японы өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байна. Ялангуяа угуул нутгийн хүмүүс амралтын өдрүүдээ төрөлх нутагтаа туслахаар зорин иржээ. Иймээс төвүүдийн мэдээлэлийг урьдчилан холбогдох холбоосуудаар орж зохион байгуулалтыг нягтлах нь зүйтэй. Мөн сайн дурын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдээр зогсохгүй тул туслах хүсэлтэй хүмүүс хагас бүтэн сайнд, өөрийн боломжтой өдрөө оролцох боломжтой гэж ойлгож болно. Сэндайн төвүүд энэ сарыг дуустал ажиллахаар төлөвлөөд байна.

Тусламжийн сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор бол ажлын хувцастай бээлийтэй өглөө 8:30 минутанд сайн дурын төвүүдэд хүрэлцэн очиход болно. Ажил нь үндсэндээ цүнами (далайн цалгиа)-д нэрвэгдсэн бүсэд цэвэрлэгээний ажил хийж байна. 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Өдрийн хоолоо аваад очих хэрэгтэй. Далайн цалгиагаар орж ирсэн лаг шавартай орчинд ажиллах тул усны гутал байвал сайн. Зохион байгуулж байгаа төвүүдэд уух ус, цай, бээлий, усны гутал, хүрз зэргээр хангаж байна.

Гадаад хүмүүс цөөхөн ч гэсэн оролцож байгаад Япончууд баяртай байна. Тохокү Их Сургуулийн гадаад оюутнууд, Монгол оюутан охин тусламжийн үйл ажиллагаанд оролцоод тарж байгаатай таарлаа. Гамшигт нэрвэгдсэн гэрийн эзэн өвөө нас 69 хүрсэн ч, гамшгийг сөрөн ажилласаар байгаа ч "Ганцаараа хийгээд явахгүй юм, би ч хийхээсээ амрах нь их юм..." хэмээн өгүүлэх нь тусламж үгүйлэн буйг илтгэж байлаа. "Монголоос хүртэл туслахаар ирсэн байна шүү!" хэмээн нас өндөр болсон ээждээ хэлэх нь Монголчууд бид ч сэтгэлийн болон биеийн тусламж үзүүлэхийн утга учрыг илтгэх мэт санагдлаа!

Сайн дурын төвүүдийн мэдээлэлийг хажуу багананд хадсан холбоосоос тодруулна уу!

No comments:

Post a Comment