Sunday, February 27, 2011

Хаалга мөргөхгүй зөв сонгоорой!

Daeyi их дэлгүүр 3 сарын 2-н хүртэл засвартай юм байна. 3-наас онгойх юм байна. Би мэдэлгүй сайн өдөр очоод хаалга мөргөвөө...Анхаарна бизээ андуудаа!

Сэндайд гар утас болон түүний дагалдах зүйлийг авах бол их ойрхон байрласан гурван дэлгүүрээр ороод сонголтоо хийвэл илүү байна. Ёдобаши камэра бол харьцангуй үнэтэй, сонголт бага юм. Харин Яамада дэнки (Лаби)-ын дор 1 давхарт болон Даи их дэлгүүрийн урд гудамжинд байрлах гар утасны дэлгүүр илүү хямд, сонголт олон байна.
Зөв сонгоорой андуудаа!

Мэдээлэл хүргэсэн,
Энхжаргал

Friday, February 18, 2011

Үнэтэй хог

Сонин юм шүү бас, аваад хэрэглэж чадвал миний болоод манайхны амьдарч байгаа байрнуудад хэрэглэж байгаа халуун усны тоногоос хувь илүү шинэ, бараг 20 насаар залуу эд эзнээ олохгүй нэгнийд маань зай эзлээд хаягдах нь дээ. Бид өөрсдөө аваад хуучнаа солиод хэрэглэх гэхээр байрны эзэн зөвшөөрөхгүй юм. Бас Япон хүмүүсээс хэрэгтэй бол ав гэхэд байгаа гээд авахгүй юм. Гол нь үүнийг суулгахад нэлээд үнэтэй, хийн түлшээр ажилдаг тул тусгай зөвшөөрөл бүхий этгээд суулгадаг... гээд асуудал их болтой. Энд удаан суурин амьдрах хүн бол учрыг нь олоод гэртээ суулгаад хэрэглэхэд үнэхээр сайхан эд байгаа. Эзэн нь олдохгүй бол энэ олон зуун мянган төгрөгний үнэтэй эд хогийн цэг уруу удахгүй ачигдахаар бэлтгэгдэж байна. Хэрэгтэй хүн байх аваас холбоо бариад ирээд авна бизээ...

Wednesday, February 16, 2011

Эхний боломж юу байна?

Одоогоор хэрэглэж байсан жигнүүр, дугуйтай сандал үнэгүй бүр авч хэрэглэж болохоор байна. Мөн будаа агшаагч 500 (жижиг) болон 2000 (дунд зэрэг) иен үнээр авч болно.

Аль аль нь хэрэглэж байсан ч гэсэн Япон оронд шинэ эд зүйлс худалдан авах үнэтэй, эргээд түүнийгээ хэдхэн хоног ч хэрэглэсэн байсан зарах болоход хүндрэлтэй, дэлгүүрт өгөхөд тун хямдаар худалдан авдаг, нүүдэл суудал хийн зөөрөхөд амаргүй гээд...олон бэрхшээл байдгийг бодолцон ийм мэдээлэл хоорондоо солилцох нь хэн хүн бүрт хэрэгтэй бизээ...

Tuesday, February 8, 2011

Андлахын учир

Сэндай хотод ажиллахаар нүүж ирэн боломжийн байр олж, гэр орны хэрэгцээт зүйлсээр төвөхнүүлэх асуудал тулгарахад хотын хойд уулыг өөдөө уруугүй нэлээдгүй нэгжин дугуйтай жийхдээ энэ тухай мэдээлэлийг олоод авчихдаг газар байдаг бол гэж бодогдож байлаа. Энэ хотод зуу гаран Монголчууд ажиллаж амьдарч, суралцдаг сурагтай. Иймээс юуны түрүүнд бие биедээ, ялангуяа шинээр суурьшихаар ирж буй Монгол хүмүүндээ тусалж дэм болох хүмүүс байх аваас андууд болон нэгэн бүлэг болохоор энэхүү хуудсыг нээж, хоорондоо холбогдон мэдээлэл солилцож байх нэгэн сүлжээг үүсгэлээ. Ийм хүмүүс байх аваас андалая!

Андуудын эрхэм зорилго нь товчдоо нэг нэгэндээ андын ёсоор туслахад оршино.

Тодруулбал Монголчууд хоорондоо хэрэгтэй эд зүйлсээ солилцох, хямд үнээр зарах, ажил олж өгөх, мэдлэг мэргэжлээрээ зөвөлгөө өгөх, чөлөөт цагаа хамтран өнгрүүлэх... гэж ойлгож болно. Ямарч байсан ийм эрэлт хэрэгцээ байгаа эсэх болон андалах хүмүүс байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй тул ингээд өндөрлөе!

Андууд болох бол enkheejee@gmail.com хаяг уруу холбогдон андлах хуудас авч бөглөн харилцан солилцсоноор андууд болж нэгэн сүлжээнд нэгдэнэ.

Хичээнгүйлсэн,
Б.Энхжаргал

Thursday, February 3, 2011

Өтгөс дээдсийн үг сонсч:

"Анд хүн амь нэг
Аль алинаа үл тэвчилдэн
Амь биений арчаа болъюу" хэмээн
Амраглахуй ёсон тийм.

(Монголын нууц товчоо, 117)