Saturday, December 31, 2011
Thursday, December 22, 2011
Шинэ жилийн нийллэг үдэшлэгт урьж байна!
Сэндай хот яг л нэг жилийн өмнөх шиг сүлд модоо засаж, шинэ жилийн уур амьсгал өрнөж байна. Хүндхэн боловч сургамжтай, бидний нөхөрлөлийг улам зузаатгасан 2011 оноо үдэж, шинэ оноо угтахаар Сэндайн андууд шинэ жилийн нийллэг үдэшлшгээ товлолоо! Нийллэг үдэшлэг хүрэлцэн ирэх хэн бүхэнд нээлттэй бөгөөд оролцох хүмүүс урьдчилан мэдэгдэнэ үү! Ирэхээр бүртгүүлээд ажлын шалтгаанаар хоцорсон хүмүүст андууд гарын хоолноосоо хувь тавих, хүүхдүүдэд бэлэг бэлтгэх учиртай юм.
Тов: 2011.12.25 15:00-21:00
Бэлтгэл: Гарын хоол, уух ундаа боломжоороо...
Газар: Сэндай хотын олон улсын харилцааны 1-рбайрны танхим (газрын зургыг хажуу багананд хадав)
Sunday, December 11, 2011
Керосин зуух утаа хаявал
Японд өвлийн хүйтэн болсон тул та бид керосин зуух халаалтандаа өргөн хэрэглэж байгаа бизээ. Хэрэв хэрэглэж байгаа зуух тань асахдаа болон унтрахдаа утаа хаяж үнэр гарган төвөг удаж байгаа тохиолдолд зурагт үзүүлснээр цэвэрлээд үзээрэй. Тодруулан тайлбарлавал керосин ордог савыг сугалан аваад, түүний доор байдаг амсарт байх шүүлтүүрийг эргүүлэн сугалан авч, керосин хийдэг гуурсаар зууханд үлдсэн керосиныг соруулан авч хаяан цэвэрлээд, шинэ керосин хийсэн саваа хийж, зуухаа дахин ажиллуулах хэрэгтэй. Энэ нь олон жил буюу удаан хугацаагаар ашиглахад керосинд агуулагдаж байгаа нефтийн хүнд бүтээгдэхүүнүүд бага багаар хуримтлагддагтай холбоотой байна гэж хувьдаа дүгнэлээ. Долоо хоногийн өмнө нэгэн утаа хаян асдаг зуухыг ингэж цэвэрлээд ашиглахад хэвийн болсон бөгөөд соруулж авсан керосин нь хоёр өөр үеэс тогтсон шингэн байснаас ийнхүү онош тогтооход хүрсэн юм. Мөн зуухны арын сэнсний цонх хогоор бөглөрч асаж унтрахад төвөг үүсдгийг болон унтахдаа заавал зуухаа унтааж байж унтаж байхыг зөвлөе!
Monday, November 28, 2011
"Сайн Байна уу, Сэндай” Монгол хэл дээрх Радио нэвтрүүлэг
Энэ удаад "Сайн Байна уу, Сэндай" Монгол хэл дээрх радио нэвтрүүлгийн тухай танилцуулъя.
"SIRA-ын Гадаад Хэл Дээрх Радио(SIRA 外国語放送局) нь Сэндай хотод амьдарч буй олон орны иргэдтэй хамтран олон хэл дээр радио нэвтрүүлэг хүргэдэг билээ.
Энэ удаад SIRA буюу Сэндай Хотын Олон Улсын Байгуулагаас та бүхэндээ зориулж улирлын чанартай болон амьдралд хэрэгтэй мэдээлэл, түүнчлэн SIRA-н мэдээллийн чанартай зар зэргийг тус тус хүргэх болно.
Нэвтрүүлгийн тухай↓
http://www.sira.or.jp/radio/info_mongolian.html

Friday, November 4, 2011
Спорт тоглоом тоглоё!
Ирэх сараас Тохокү Их Сургуулийн эмнэлгийн ард байрлах биеийн тамирын тэнхимийг авахаар захиалга өгсөн тул хамтран тоглож наадах хүмүүсийг урьж байна. Оролцох хүмүүс биеийн тамирын хувцастай болон спорт тоглоом тоглодог бол тухайн тоглоомын бэлтгэлээ хангаад ирэхэд болно.
Товууд:
2011.12.11 10:00-12:00
2011.12.18 10:00-12:00
2012.01.8 9:00-12:00
Болзоот газар: Тохокү Их Сургуулийн эмнэлгийн сургуулийн биеийн тамирын танхим
Газрын зургийн холбоосыг хажуу багананд хадав.
Товууд:
2011.12.11 10:00-12:00
2011.12.18 10:00-12:00
2012.01.8 9:00-12:00
Болзоот газар: Тохокү Их Сургуулийн эмнэлгийн сургуулийн биеийн тамирын танхим
Газрын зургийн холбоосыг хажуу багананд хадав.
Saturday, October 22, 2011
Олон улсын баяр наадамд урьж байна!
Жил болгон уламжлал болгон Тохокү Их Сургуулиас зохион байгуулдаг Олон улсын баяр наадам 2010.10.30 нд Санжо мачи Дунд сургуулийн гадаа талбай дээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд үндэстэн бүхэн өөрийн зан заншил, идээ ундаа, соёл урлагаа суртчилан оролцдог билээ. Монголчууд ч гэсэн энэ удаад гэр барин монгол бичиг, дуу хөгжим, монгол хоолоо суртчилан оролцох гэж байна.
Тов: 2010.10.30 10:00-16:00
Газар: Санжо дүүргийн дунд сургууль (仙台市立三条中学校)
Газрын зураг: http://maps.google.co.jp/maps?oe=utf-8&rls=org.mozilla:en-US:official&client=firefox-a&um=1&ie=UTF-8&q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&fb=1&gl=jp&hq=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E4%B8%89%E6%9D%A1%E4%B8%AD%E5%AD%A6%E6%A0%A1&hnear=0x5f8a2aee30cd55d3:0xba2579e0b846b1ee,%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82&cid=0,0,18359379442572049102&ei=GFKjTrvRMY-fmQXByNmfCQ&sa=X&oi=local_result&ct=image&ved=0CAUQ_BI
Та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж амралтаа тавтай хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна. Мөн Монголчуудын арга хэмжээнд гар биеэр оролцох хүмүүст нээлттэй тул 090-2880-7199 утсаар холбоо барина уу!

Monday, October 10, 2011
Сэндайд тавтай морилно уу!
10 сар гарснаар ажил сургуулийн нэгэн шинэ улирал эхлэж Сэндайд ажил амьдралын гараагаа шинээр эхлэхээр ирсэн Монголчууд болон бидэнтэй нөхөрлөн танилцах хүмүүст зориулсан "Сэндайд тавтай морилно уу!" ээлжит мах шаралтыг зарлаж байна. Ойр хавьдаа байгаа шинээр ирсэн Монгол хүмүүнд болон хамтдаа намрын налгар нэгэн өдрийг өнгөрөөх хүмүүнд андууд энэхүү зарыг уламжилна уу!
Зорилго: Бие биетэйгээ танилцан цаашдийн хамтын нөхөрлөлийг бий болгох, шинэ ирсэн хүмүүст амьдралын болон бусад туршлага хуваалцах, харилцан туслан дэмжих харилцааг бий болгох...
Болзооны
тов: 2011.10.16 12-16 цаг
газар: Хиросэ голын хөвөө
бэлтгэл: Хүн бүр өөрийн уух ундаа, будаа, шарах махаа авчирна. Мах дунджаар 300-500 иэнд багтана. Сэндайд шинээр ирсэн оролцох хүмүүст үнэгүй!
Оролцох хүмүүсийн тооноос хамааран аяга таваг, галыг бэлтгэх тул 2011.10.14 хүртэл урьдчилан мэдэгдэнэ үү!

Tuesday, September 27, 2011
Эрдмийн зэрэг хамгаалан төгссөнд баяр хүргэе!
Өчигдөр Тохокү их сургуулийн төгсөлтийн баяр болж доктор курсэд суралцан эрдмийн зэрэг хамгаалсан С.Мягмарсүрэн, Б.Алтансүх, Ө.Бүрэнжаргал нар дипломоо гардан авлаа. Их гамшигийн дараа зориг зүтгэл гаргаж, зорьсондоо хүрч, сургуулиа амжилттай төгссөн гурван анддаа Сэндайн андуудын зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэе!
Геологи болон химийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг горилсон та бүхний цаашдийн эрдмийн их харгуй нь дардан зурайж, тус тусын судалгааны ажил нь үр бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Ингээд андууддаа дараах дууг зориулж байна:
Энэ өглөө эх нутгийн зүг жолоо залсан Мягмарсүрэндээ аян замдаа сайн яваарай хэмээн ерөөж учран золгох Монголын алтан намрын тухай ая дууг зориулж байна:
Сэндайн андууд
2011.09.26-27

Sunday, September 25, 2011
Усны ялгаа цайнд
Их гамшгаас хойш цэвэр ус хэрэглэх болсноор савлагдан борлуулагдаж байгаа усны нэгэн ялгааг мэдэх боллоо. Учир юу гэвэл сүүлийн үед хэрэглэж байгаа Франц усаар хар цай чанасны дараа цай булингартай болоод дээр нь цайвар өнгөр тогтоод байсны учир нь олдохгүй, цайны сав суулгаа хичнээн сайн угаагаад болохгүй байсан явдал юм. Японы Кобэгийн усаар цай чанахад тунгалаг, өнгөр үүсэхгүй цай болж байлаа. Ингээд агууламжийг нягтлан харвал Франц усанд калцийн хэмжээ(10.4 мг) Япон усны агууламжаас (0.65 мг) 16 дахин өндөр байлаа. Иймээс энэ нь уг усанд калци өндөр агууламжтай байгаатай холбоотой байна. Сүүн бүтээгдэхүүн тэр бүр хэрэглэхгүй байгаа тохиолдолд биед хэрэгцээт калцийг энэхүү усаар авч болох юм. Харин цай чанахад тохиромжгүй тул дангаар нь уух, хоол хийхдээ хэрэглэхэд тохиромжтой санагдлаа.
Saturday, August 20, 2011
Америк самар-Авокадо
Америк тивд ургадаг энэхүү жимстэй танилцсан түүх миний хувьд мардагддаггүй юм. Урьд идэж үзээгүй сонин жимс худалдаанд байснаас аваад гэртээ ирээд хутгаар алим мэт арилгаад хазаж идтэл их сонин онцгүй амтагдаж, ясанд нь шүдээ авах шахан гайхаж байтал яг тэр мөчид нэгэн Япон ээж маань орж ирж таараад намайг хараад нэлээд инээгээд яаж иддэгийг яг энд үзүүлсэн шигээр зааж билээ. Энэ аргаар нь бэлдээд цуутай идэж үзэхэд үнэхээрийн сайхан амттай, нэг талаараа Монгол нутгийн хушны самар шиг санагдаж билээ. Одоо тэгээд үүнийг идэх болгонд тэр хөгжилтэй паян санаанд ордог юм. Хүний биед чухал хэрэгцээтэй эрдэс бодис, витамин, тосны хүчил агуулдаг энэхүү жимсийг нэлээд хэрэглэсний эцэст Америк самар гэж нэрлэлээ. Англи нэр нь Avocado бөгөөд Монгол оноосон нэр байдгийг мунхаг би мэдэхгүйдээ ингэж нэрлээд байгааг болгоон хүнсэндээ хэрэглээд үзээрэй! Хүрэн ногоон өнгөтэй ялимгүй зөөлөрч байгааг сонгох хэрэгтэй. Хэт зөөлөрсөн нь муудсан, хэт хатуу нь давирхайлаг амттай байдаг. Иймээс хэт хатууг авсан бол хэд хоног өрөөндөө хадгалж зөөлрүүлээд хэрэглэж болно. Зөөлөвтрийг авсан бол тэр даруй хэрэглэх хэрэгтэйг анхаараарай!
Sunday, July 24, 2011
Шар айраг-шарсан махны нийллэг
Японд халууны улирал үргэлжилж байгаатай холбогдуулж албан байгууллагын хамт олнууд шар айрагны нийллэг зохион байгуулцгааж аагим халуунд хүйтэн шар айраг тогтоож, хамтдаа хооллон ярьж хөөрөлдөн алжаалаа тайлцгааж байна.
Халууны амралтын үеэр 8 сарын 13-ны 17 цагаас Хиросэ голын хөвөөн дээр Монголчуудын шар айраг шарсан махны нийллэгийг зохиохоор зарлаж байна. Тов болон нийлэх газрыг оролцох хүмүүсийн саналыг харгалзан өөрчлөх боломжтой. Оролцох хүн доорхи зүйлсийг бэлтгэж ирнэ.
1. Өөрийн уудаг шар айраг, эсвэл ундаагаа өөрийн уух хэмжээгээрээ
2. Америк Австрали... зэрэг гадаад орны үхэр буюу гахайн нимгэн зүссэн мах 400-500 иэнд
3. Ногоо будаа идэх бол авчрах
Цуглах газар маань Сэиюүгээс чанх урагшаа тул энэ дэлгүүрээс махаа аваад урагшилахад тохиромжтой хямд. Шар айрагны хувьд сайн хөргөж, эсвэл хагас хөлдөөсөн байвал сайн байна. Японд цацраг идэвхт бодисын тархалт байгаатай уяалдуулан Солонгос шар айраг Сэйюү болон Ямаяад байгаагаас аваад ирэхэд тохиромжтой бөгөөд хямд юм. Ялангуяа Яамаяад байгаа Гүгүдо нэртэй айраг боломжийн амттай юм билээ. Сэюүд Авамүги айраг ширхэг нь 87 иэнд бий. Таваг савх, мах шардаг таваг... зэргийг хүний тооноос хамааран бэлтгэх тул оролцох хүмүүс 8 дугаар сарын 12-ны дотор урьдчилан мэдээлнэ үү!

Friday, July 15, 2011
Цацраг идэвхт бодистой хүнснээс сэргийлэгтүн!
Их гамшигаас хойш 4 сар өнгөрч байгаа ч цацраг идэвхт бодисын тархалт үргэлжилсээр байгаа тул хоол ундандаа дараах зүйлсийг анхаарна уу!
1. Уух усандаа аль болох цэвэр ус хэрэглэх, эсвэл дэлгүүрт картаараа авдаг цэвэршүүлсэн ус хэрэглэх хэрэгтэй. Сэндайд бол Күүпд картаараа авдаг усны машин бий. Мөн Ямаяа дэлгүүрт Солонгос, Францаас ирсэн цэвэр ус хямдхан байна!
2. Хүнсний махандаа гадаадаас орж ирж байгаа мах хэрэглэх хэрэгтэй. Австрали, Америкаас орж ирсэн мах дэлгүүрүүдэд байгаа. Лалынханы дэлгүүрээс ч авч болно.
3. Япон улсад хөлдөөсөн ногоонууд зардаг нь ихэвчлэн Хятадаас орж ирсэн байдаг тул хэрэглэх боломжтой.
Эцэст нь онцлон тэмдэглэн хэлэхэд сүүлийн үеийн мэдээгээр бол Фүкүшимагаас 42 толгой үхэр махлагдан Япон даяар борлогдсон нь өндөр тунгаар цэзиум агуулсан нь тогтоогдоод байна. Үүнээс 10 орчим нь Сэндай хотноо борлуулагдсан байна! Цезиум нь хүний биед орвол ясанд сууж хорт хавдар үүсгэх аюултай! Энэ мэдээ зөвхөн зах зух нь гэж хувьдаа дүгнэж байна. Япон улсад ажил амьдралын шаардлагаар оршин суугаа хэн бүхэн эрүүл хүнс хэрэглэхдээ гар татахгүй, үхэр шиг нүдэн балай чихэн дүлий хаа хамаагүй идэхгүй байхыг зөвлөж байна.

Saturday, July 2, 2011
Наадмын зар
Сэндайн андууд энэ жилийн наадмаа борооны улиралтай уялдуулан 7-н сарын 9-ны үдээс хойш хамтран тэмдэглэхээр 2 хувилбар төлөвлөлөө.
1. Хиросэ голын хөвөөнд хорхог хийж, тоглоом наадам зохиож өнжих...
2. Бороотой байх аваас 1000-2000 иэнд багтаан хамтдаа хоолонд орж, аагим халуунд хүйтэн шар айраг уух...
гэсэн хувилбараар төлөвлөлөө. Бидэнтэй хамтран наадамлах хэн бүхэнд нээлттэй бөгөөд нийлэх хүмүүн холбоо барихыг хүсье!

Sunday, June 19, 2011
Идэвхтэй амралт
Хиросэ голын хөвөө чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлдэхэд таатай орчин юм. Бид өнгөрсөн хоёр ням гаригт агаарын теннис тоглож, нисдэг таваг шидэлцэж, голын хөвөөгөөр гүйж хөгжлөө. Цаг агаар сайхан өдөр хагас бүтэн сайны 17 цагаас 1-2 цаг хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж хөдөлгөөний дутагдалаас сэргийлэхийг хүссэн хэн бүхэн бидэнтэй нэгдээрэй!
Saturday, June 11, 2011
Хорхог хийх тухай
Хиросэ голын хөвөөнд сардаа 1-2 удаа хорхог хийхээр төлөвлөж байна. Хорхогт зарцуулагдах зардалыг хувь нийлүүлэн авч хийх юм. Одоогоор тооцоолж байгаагаар 4-6 хүн бүрдэхэд хүний 500 иенеер нэг тогоо хорхог хийх боломжтой хэмээн тооцоолж байна. Хувь хүмүүс өөрсдийн уух юм болон хачирлах зүйлээ өөрөө бэлдэнэ. Сонирхож байгаа хүмүүс холбоо бариарай!
Хямд үсчин
Tuesday, May 31, 2011
Нөхөрсөг солилцоо
Сэндай хотод амьдралын хэвийн хэв хэмжээ бүрэлдэж, Монголчууд шинээр болон эргэн ирж төвөхнөж байгаатай холбоотой хэрэгцээт зүйлсээ харилцан солилцох, арилжах мэдээлэл солилцооны буланг хажуу баганын зургийн үзүүлэнгээр дамжуулан хүргэж байна. Хэн нэгэнд маань хэрэггүй ч нөгөөд маань хэрэгтэй байж болохоор зүйлсийнхээ мэдээлэлийг энэхүү булангаар дамжуулан хүргэж, харилцан ашигтай амьдарцгаая!
Sunday, May 15, 2011
Дөжрөхүй
Их гамшиг болсноос хойш 2 сар гаран боллоо. Өдөр бүр газар чичирсээр байгаа ч хүмүүс дөжирлөө. Далайн цалгиад нэрвэгдсэн нутгийн угуул оршин суугчид амьдралаа сэргээхээр зүтгэсээр, газар асар хүчтэй л хөдлөхгүй бол юун цүнами манатай бас дөжөрчээ. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын 1 дүгээр тогоо бүрэн хайлсан нь тодорхой боллоо хэмээн мэдэгдсэн ч хүмүүс идэвхтэй амьдаралаа үргэлжлүүлэн, бас дөжирчээ. Хичнээн гамшиг болсон ч амьдралаа хүмүүс бид зайлшгүй үргэлжлүүлэх ёстой тул дөжирчээ. Гэхдээ бид анхаарал болгоомжтой байх нь амьдралыг үрэлжлүүлэхийн бас нэгэн үндэс гэдгийг мартаж болохгүй!
Saturday, May 7, 2011
Сайн дурынхан цөөрлөө
Алтан долоо хонгоор өөр мужаас туслахаар ирсэн хүмүүс буцсантай холбоотой өчигдрөөс сайн дурынханы тоо эрс цөөрсөн байна. Далайн цалгиад нэрвэгдсэн бүсэд хэдэн сараар зогсохгүй ойрын хэдэн жилээр сэргээн босгохоор байдалтай байна. Иймд сайн дурын үйл ажиллагаанд оролцох бол өөрийн боломжийн өдрөө оролцох боломжтой байна. Хажуу багананд хадсан холбоосоос дэлгэрэнгүй мэдээлэлийг тодруулаарай!
Tuesday, May 3, 2011
Сайн дурын ажиллагаанд оролцох бол
Алтан долоо хоногт сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор Японы өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байна. Ялангуяа угуул нутгийн хүмүүс амралтын өдрүүдээ төрөлх нутагтаа туслахаар зорин иржээ. Иймээс төвүүдийн мэдээлэлийг урьдчилан холбогдох холбоосуудаар орж зохион байгуулалтыг нягтлах нь зүйтэй. Мөн сайн дурын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдээр зогсохгүй тул туслах хүсэлтэй хүмүүс хагас бүтэн сайнд, өөрийн боломжтой өдрөө оролцох боломжтой гэж ойлгож болно. Сэндайн төвүүд энэ сарыг дуустал ажиллахаар төлөвлөөд байна.
Тусламжийн сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор бол ажлын хувцастай бээлийтэй өглөө 8:30 минутанд сайн дурын төвүүдэд хүрэлцэн очиход болно. Ажил нь үндсэндээ цүнами (далайн цалгиа)-д нэрвэгдсэн бүсэд цэвэрлэгээний ажил хийж байна. 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Өдрийн хоолоо аваад очих хэрэгтэй. Далайн цалгиагаар орж ирсэн лаг шавартай орчинд ажиллах тул усны гутал байвал сайн. Зохион байгуулж байгаа төвүүдэд уух ус, цай, бээлий, усны гутал, хүрз зэргээр хангаж байна.
Гадаад хүмүүс цөөхөн ч гэсэн оролцож байгаад Япончууд баяртай байна. Тохокү Их Сургуулийн гадаад оюутнууд, Монгол оюутан охин тусламжийн үйл ажиллагаанд оролцоод тарж байгаатай таарлаа. Гамшигт нэрвэгдсэн гэрийн эзэн өвөө нас 69 хүрсэн ч, гамшгийг сөрөн ажилласаар байгаа ч "Ганцаараа хийгээд явахгүй юм, би ч хийхээсээ амрах нь их юм..." хэмээн өгүүлэх нь тусламж үгүйлэн буйг илтгэж байлаа. "Монголоос хүртэл туслахаар ирсэн байна шүү!" хэмээн нас өндөр болсон ээждээ хэлэх нь Монголчууд бид ч сэтгэлийн болон биеийн тусламж үзүүлэхийн утга учрыг илтгэх мэт санагдлаа!
Сайн дурын төвүүдийн мэдээлэлийг хажуу багананд хадсан холбоосоос тодруулна уу!

Sunday, May 1, 2011
Сайн дурын тусламж
Японд тохиож байгаа алтан долоо хоногийн амралтын өдрүүдэд гамшигт нэрвэгдсэн бүсэд сайн дурын тусламж үзүүлэх үйл ажиллагаа өргөн зохион байгуулагдаж байна.
Гамшигт нэрвэгдсэн бүсэд сайн дурын тусламж үзүүлэх хүсэлтэй хүмүүсийг зохион байгуулах 3-н төв Сэндай хотод ажиллаж байна. Аоба дүүрэгт байгаа нь мэдээлэл өгөх төв юм байна. Харин нөгөө 2 төвөөс сайн дурын тусламжийн ажилд илгээж байгаа юм байна. Туслах хүсэлтэй хүмүүс ажлын хувцастай доорхи төвд өглөө 8:30 минутанд очиход болох юм байна. Доорхи холбоосуудад дэлгэрэнгүй мэдээлэл болон газрын зургыг хавсаргалаа.
http://www.city.sendai.jp/shisei/gien.html
http://www.ssvc.ne.jp/?p=792
http://maps.google.co.jp/maps?q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E5%AE%AE%E5%9F%8E%E9%87%8E%E5%8C%BA%E6%96%B0%E7%94%B0%E6%9D%B1%EF%BC%94-%EF%BC%91-%EF%BC%91&oe=utf-8&rls=org.mozilla:en-GB:official&client=firefox-a&um=1&ie=UTF-8&hq=&hnear=%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E5%AE%AE%E5%9F%8E%E9%87%8E%E5%8C%BA%E6%96%B0%E7%94%B0%E6%9D%B1%EF%BC%94%E4%B8%81%E7%9B%AE%EF%BC%91%E2%88%92%EF%BC%91&gl=jp&ei=tgm9Te32N4G-uwPd1r3SBQ&sa=X&oi=geocode_result&ct=image&resnum=1&ved=0CBoQ8gEwAA
http://maps.google.co.jp/maps?q=%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E8%8B%A5%E6%9E%97%E5%8C%BA%E4%BC%8A%E5%9C%A8%E5%AD%97%E5%89%8D%E9%80%9A&oe=utf-8&rls=org.mozilla:en-GB:official&client=firefox-a&um=1&ie=UTF-8&hq=&hnear=%E5%AE%AE%E5%9F%8E%E7%9C%8C%E4%BB%99%E5%8F%B0%E5%B8%82%E8%8B%A5%E6%9E%97%E5%8C%BA%E4%BC%8A%E5%9C%A8%E5%89%8D%E9%80%9A&gl=jp&ei=fQu9TZujMY3IvQOh9P3IBQ&sa=X&oi=geocode_result&ct=title&resnum=1&ved=0CBkQ8gEwAA

Friday, April 29, 2011
Амьдрал жигдэрсээр
Өнгөрсөн долоо хоногоос хотын амьдрал улам сэргэн идэвхжиж байна.
Энэ сарын 25-наас Сэндай-Токиогийн суман галт тэрэг ажиллаж эхэллээ.
Тохокү их сургуулийн Япон оюутнуудийн хичээл эхэллээ.
Эзэн хаан хатан хоёр хотын өмнөд хэсгээр гамшигт нэрвэгдсэн оршин суугчидтай ирж уулзаж, амь үрэгсэдэд газар дээр нь эмэгнэл илэрхийллээ.
Тохокү их сургуулийн эмнэлэгт 2 дахь удаагаа уушиг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдлээ.
Гадаад оюутнууд нэлээд их ирсэн байна. Монгол оюутнуудаас маань ч гэсэн иржээ.
Өдөр болгон газар хөдлөх тоо болон хүч нь одоогоор эрс сулараад байна!

Sunday, April 17, 2011
Сакура дэлгэрлээ
Monday, April 11, 2011
Ослын түвшин 7-д хүрлээ!
Фүкүшима дахь атомын цахилгаан станцын ослын улмаас хүний болон байгаль орчинд хортой их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсантай холбогдуулан олон улсын стандартаар ослын түвшинг 7 хэмээн тогтоохоор шийдлээ! Энэ нь 1986 онд болсон Чернобэлын ослын түвшинтэй ижил буюу хамгийн өндөр түвшин юм. Энэ талаар өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийх юм байна.
Эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/news/html/20110412/t10015249911000.html
Эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/news/html/20110412/t10015249911000.html
Газар хөдлөлт үргэлжилсээр!
Өчигдөр оройноос 3-5 баллаар газар хөдлөлт хэд хэдэн удаа боллоо. Их гамшиг болсноос хойш 1 сар өнгөрч байгаа энэ өдөр Фүкүшима мужид 17:17 минутанд газар хөдлөлтийн төвдөө 7.0 баллаар газар хөдөлж Сэндай хотод 4-5 баллаар газар хөдөллөө. Дагалдах газар хөдлөлт үргэлжилсээр байгаа тул анхаарал болгоомтой байхыг анхааруулж байна. Ялангуяа барилгууд хэврэгшиж, нураж болзошгүй анхааруулж байна!
Sunday, April 10, 2011
Өнөөдрийн төрх
Өнөөдөр Сэндай хотын төвөөр явлаа. Энэ сар гарсаар оршин суугчид нэлээд эргэж ирсэн болтой. Ямагата уруу дүрвэгсдийн цуваа эрс буурсан байна. Сэндай буудал хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч засвартай, суман галт тэрэг яваагүй байна. Гадаадаас хүнс нийлүүлдэг дэлгүүр ажиллаж байна. Ёдобаши камера дүүрэн хүнтэй, хүмүүс эвдэрч хэмхэрсэн зүйлсээ нөхөн худалдан авч байгаа болтой. Хотын төвийн цэцэрлэгт дуучид дуу дуулан гамшгийг хамтдаа даван туулцгаая хэмээн төрөлх хотдоо иржээ. Хүмүүс одоо газар хөдлөлтөнд нэлээд тэсвэртэй болоод 7-ны газар хөдлөлтөөр тэгтлээ дүрвэсэнгүй болтой. "Бид шантрахгүй, Тохокүчүүд зүтгээд!" гэсэн уриатайгаар гамшгийг сөрөн зогсож байна. Явах явцдаа авсан зураг болоод дүрс бичлэгийг хавсаргаснаас тодруулна бизээ!
Thursday, April 7, 2011
Дахин хүчтэйгээр газар хөдөллөө!
Өчигдөр орой 23:32 минутанд төвдөө магнитын 7.4 балын хүчтэй газар хөдлөлт боллоо. Сэндай хотод 6 балаар хүчтэй хөдөлж, цахилгаан зарим хэсгүүдэд тасарч, 4-р зам хагарч, олон хүн гэмтсэн байна!
Энэхүү газар хөдлөлтийг 3-р сарын 11-ны их хөдлөлтийн дараах дагалдах газар хөдлөлт гэж үзэж байна.
Үүний уршгаар Сэндай хотын хийн түлшний сэргээлт дахин саатаж хойшиллоо.
Энэхүү газар хөдлөлтийг 3-р сарын 11-ны их хөдлөлтийн дараах дагалдах газар хөдлөлт гэж үзэж байна.
Үүний уршгаар Сэндай хотын хийн түлшний сэргээлт дахин саатаж хойшиллоо.
Төрсөн нутгийн үнэ цэнэ
Гурван гамшиг хавсарсан нутгийн Япончууд энэ л нутагтаа дахин урьдын адил амьдралаа сэргээнэ хэмээн зурагтаар байнга ярьцгааж байна. Хамт ажилладаг Японд "Орон гэргүй болсон энэ хүнд үед түр оршин суух боломж бүхий Сэндай хотын байрнуудад нүүж ирвэл боломж байх шиг байна" гэхэд тэрбээр "Нутгийн оршин суугчид, ялангуяа настайчууд тэр л нутагтаа амьдралаа сэргээнэ гээд ирэхгүй байгаа талтай" гэлээ. Нээрээ л "Монголчууд аа! Тайван байцгаа!" гэж Япончууд хэлээд байх шиг...
Wednesday, April 6, 2011
Шатдаг хий тасарсан хэвээр
Ихэнх байрнуудад шатдаг хийн түлшний нийлүүлэлт бүрэн сэргээж чадаагүй байна. Иймээс усанд орох болон хоол ундаа хийж идэхэд бэрхшээлтэй байна!
Гэхдээ дэлгүүрүүдэд зөөврийн шатдаг хий болон зуух худалдаалагдаж байна.
Гэхдээ дэлгүүрүүдэд зөөврийн шатдаг хий болон зуух худалдаалагдаж байна.
Tuesday, April 5, 2011
Далайд хортой ус орохыг зогсоолоо!
Цэзиум илэрлээ!
Sunday, April 3, 2011
Их хот эл хуль хэвээр
Сэндай хотын гэрэлтүүлэг чийдэнгүүд асаж байгаа ч хотын байрнуудын хүмүүс оршин суудаг байрны гэрэлтэй цонхнууд болон хотоор холхих хүмүүс эрс цөөрснөөс их хот эл хуль байна.
Үйлчилгээний газрууд нэлээд ажиллаж байна. Тухайлбал Сэюу дэлгүүр нээлттэй ажиллаж байна. Манай хөрш айлуудын хувьд бол байсаар байна. Энүүхэнд байдаг өвөө эмээ хоёр гоймонгийн хоолны газраа ажиллуулаад байж байна. Яах аргагүй ажил амьдралаараа эндээс холдох аргагүй хүмүүс ажилласаар, амьдралыг сэргээхээр зүтгэсээр байх шиг санагдлаа.
Сэндай хүртэл суман галт тэрэг явахгүй байна. Автобус, галт тэрэг болон онгоцны аль нэгээр зорчих боломжтой байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичэрхийлэлт намдаж байгаа ч үе үе газар хөдөлсөн байдалтай байна. Гэхдээ эхний үеийнхээсээ илт буурсан байна. Харин нөгөө цөмийн идэвхт бодисын аюул өнөө болтол бүрэн шийдэж чадахгүй үргэлжилсээр байна.
Хотын байдлыг харуулахаар зарим нэгэн шөнийн сүүдэр хавсаргалаа. Сүүдрүүдийг гар утсаар авсан тул чанар сайнгүй гарсан болно.
Tuesday, March 29, 2011
Плутониум хөрсөнд илэрчээ
Сүүлийн үеийн мэдээгээр бол цөмийн цахилгаан станцын цөмийн тогоонуудыг хөргөсөн усанд идэвхжсэн иод 131-ын хэмжээ асар өндөр байгаа нь тогтоогдож, түүнийг арилгахаар ажилласаар байгаа билээ. Шалтгааныг бүрэн тогтоож чадахгүй байгаа бөгөөд гол цөм нь гэмтсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Фүкүшимагийн ойролцоох хөрсөнд цөмийн идэвхт бодис плутониум илэрсэн бөгөөд одоогоор аюулгүй хэмжээнд хэмээн үнэлж байна. Энэхүү бодис нь амьсгалын замаар орсон тохиолдолд уушиганд сууж, удаан хугацаагаар нөлөөлж хорт хавдар үүсгэдэг байна.
Дэлгэрэнгүй эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/daily/english/29_02.html

Saturday, March 26, 2011
Далайн усанд цөмийн идэвхт иод өндөр агууламжтай байна
Фүкүшима 1 дүгээр Цөмийн цахилгаан станцын ус гадагшлуулах орчмын далайн усанд 26-ны өдрийн байдлаар цөмийн идэвхт иодын хэмжээ хэвийн хэмжээнээс 1850.5 дахин өндөр байгаа нь тодорхойлогджээ. Нөгөөтэйгүүр сүүлийн 2 өдрийн байдлаар иод 131-ын хэмжээ хэвийн хэмжээнээс 1000 илүү дахин их байгаатай холбогдуулж Эдийн засаг Худалдаа Үйлдвэрлэлийн яамны Цөмийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлийн хорооноос "Цөмийн голомтоос 20 км тойрогт байгаа оршин суугчид хор хөнөөлд орох магадлалтай тул нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бөгөөд тухайн өндөр агууламж нь далайн усаар шингэрнэ" гэж мэдэгджээ...
Дэлгэрэнгүй эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/news/html/20110327/t10014927281000.html
Дэлгэрэнгүй эх сурвалж:
http://www3.nhk.or.jp/news/html/20110327/t10014927281000.html
Сэндайд цөмийн идэвхт бодисын хэмжээ
Мияаги муж болон Сэндай хотод 25 ны өдөр Токио Цахилгаан эрчим хүч Фүкүшима 1 дүгээр Цөмийн цахилгаан станцын ослын улмаас тархсан цөмийн идэвхт бодисын хэмжээг ундны ус болон хүнсний бүтээгдэхүүнд хэмжилт хийжээ. Сэндай хотын цэвэр усны 3-н цэгт хэмжилт хийхэд цөмийн идэвхт иод 131 нь 2-6 беккүерел байгаа нь бага насны хүүхдийн уухад хориглосон 100 беккүерелээс олон дахин бага байна гэж мэдээлжээ.
Дэлгэрэнгүй эх сурвалж:
http://mainichi.jp/area/miyagi/news/20110326ddlk04040011000c.html
Дэлгэрэнгүй эх сурвалж:
http://mainichi.jp/area/miyagi/news/20110326ddlk04040011000c.html
Wednesday, March 16, 2011
Цөмийн идэвхт бодисоос зайлагтүн!
Хажуу мужд өсөн нэмэгдэж байгаа атомын цөмийн цахилгаан станцын дэлбэрэлт тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед даруй дүрвэн холдогтун!!! Газар хөдлөлт, цүнамийн сүйрлийн эсрэг сэргээн босголтонд гар бие оролцон ажил амьдралаа сэргээхээр үлдсэн Монголчууд байх аваас бид энэ ажлыг одоо өсөн нэмэгдэж буй цөмийн аюулыг шийдэлгүй хийх нь ямарч үр ашиггүй эрсдэлтэй алхам юм. Зарим нэг таарсан Монголчууд маань энэ цөмийн идэвхт бодисын аюулыг сайн ойлгохгүй байх шиг байна. Энэ бол маш аюултай бөгөөд хүний биед шингэн урвалд орж генийн хэмжээнд өөрчлөлт үүсгэн хорт хавдраар төгсөх аюултай!!!
Сэндай хот энэ осол болж байгаа газраас 100 км илүү хол боловч аль хэдийн нөлөөнд орж ирсэн байж болзошгүй юм. Ам хамрын салт бадайраад байгаа мэт болоод байгаа нь надад болоод дүрвэх замд таарсан Монгол эгчид мэдрэгдэж байна. Хэрэв энэ танд бас мэдрэгдэж байвал эргэлзэлгүй даруй дүрвэгтүн!
Чернобэлийн атомын цахилгаан цахилгаан станцын ослоос үүссэн хүний эрүүл мэндэд үүсгэсэн хор хохрилын хэмжээ одоо хэрнэ бүрэн тодорхойгүй бөгөөд одоогоор тодорхойлон бичиж байгаагаар, олон мянган хүний үхэл, 4000 гаруй хорт хавдар, ялангуяа бамбай булчирхай хорт хавдар үүсгэсэн, цөмийн идэвхт бодисын хэмжээ Хирошимагийн ослоос хэдэн зуу дахин их байсан гээд тоолж баршгүй юм...Хор хөнөөл 20-30 жилийн дараа хорт хавдраар илрэх магадлал өндөр!
Энэ бүсэд өртсөн болон одоо байгаа Монголчууд сүү болон жимс хэрэглэхээс түр татгалзаж, хатуу дарс бага тунгаар хэрэглэхийг зөвлөе! Энэ бол Чернобэлийн осолд өртсөн Оросуудийн туршлага гэдгийг орост боловсорч байсан багшаас минь ирснийг дамжуулж байна!!!. Өөр өөр мэдэхгүй юм асар их байна...
Сэндай хотоос гарахад хотын захиргаанааны урд замаас Ямагата уруу 900 иен, тэгээд тэндээсээ онгоц Токио уруу 20000 иен, Осака уруу 34100 иен байна. Мөн өөр олон автобусууд үйлчилж байна!
Дахин хэлэхэд газар хөдлөлтийн эвдрэлийг бид сэргээн босгож чадах ч, цөмийн идэвхт бодисын аюулыг арилтал бид юу ч хийгээд нэмэргүй, утгагүй юм. Японы засгийн газар ч гэсэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг хамгийн түрүүнд шийдэхээр ажиллах ёстой санагдаж байна.
Маш онцгой хариуцлагатай ажил үүрэг байхгүй бол даруй дүрвэгтүн!

Monday, March 14, 2011
Газар хөдлөхөд анхаарах зүйлс
1. Барилга хөдөлж байгаа нь мэдэгдэхэд л гадагшаа аль болох хурдан гарах хэрэгтэй. Учир юу гэвээс газар хөдөлж байгаа нь мэдэгдэснээс хойш аажим хүч нь нэмэгдсээр хүн хөдөлж чадахааргүй хүчтэй сэгсэргээнд ордог юм байна. Мөн газар хөдлөлт мэдрэгдэж эхэлнээс хойш дуустал 5 минутаас илүү хугацаа өнгөрсөн байна. Хэрэв барилга энэ сэгсрэлтийг даахгүй бол хөдөлж чадахгүй болоод барилга нурж дарагдах аюултай анхаарна уу! Эсвэл даруй толгойгоо хамгаалах боломжтой зүйлсийн доогуур орох хэрэгтэй!
2. Асар хүчтэй газар хөдөлсний дараа бүх мэдээлэлийн суваг тасарч газар хөдөлөлтөөс үүссэн далайн цалгилт буюу цүнами түрэн орж ирж байгаа тухай мэдэхгүйгээс өртөх аюултай байна. Иймээс далай эрэгт оршин суудаг бол газар хөдлөлтийн дараа даруй эргээс зайлан цугтан, өндөрлөг газар уруу авирах хэрэгтэйг анхаарна уу!
3. Цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтээс үүдээд идэвхтэй хэлбэрийн устөрөгч агаарт алдагдсан байж болзошгүйтэй холбоотой хүчил шүлттэй бороо орох магадлалтай юм. Иймээс аливаа бороо хур тундас орж байвал сайн анхаарч арьс салстаа хамгаалахыг анхаарна уу!...Мөн амьд биеийг бүрэлдэхүүнд устөрөгч ихээр орсон байдаг бөгөөд идэвхжсэн устөрөгч биед нэгдэн орж бүтэцийн өөрчлөлт үүсгэн, алсдаа хорт хавдар үүсгэх аюултай!!!

Saturday, March 5, 2011
Хямд байр
Күними дүүрэгт ганц бие хүний байр 25000 иенд байна. Интернэт багтаад сардаа 25000 иен юм байна. Наран талдаа нэг цонхтой, үүдний дотор талдаа угаалгын машин тавьдаг зайтай, жорлон усны өрөө тусдаа, модон шалтай...гээд орчин үеийн байр байна. Товчдоо хамгийн хямд гайгүй байр гэж дүгнэлээ. Сонирхож байгаа хүн софтбанкны 090-9030-7606 утсаар Казүто сантай холбоо барин сонирхоорой!
3Д ил захидал
Ийм ил захидал худалдаанд гарсан байна. Гурван орон зайд дүрслэл бүхий энэ их захидлийг ойр дотны хүндээ илгээвэл сонин сайхан санагдаад нэгийг авч илгээлээ. Илгээхдээ бичих нүүрний талд нь хаяг болоод товч зурвасаа багтаагаад, талыг нь шуудангийн алба ашиглахад үлдээх ёстой юм байна. Япон дотор 80 иенд багтаад илгээгдэх юм байна.
Манай энэ хотын Дай их дэлгүүрийн дэргэдэх 4 замаар хойд зүгт хагас км орчим зайд замынхаа зүүн талд Фүжисаки нэртэй их дэлгүүрийн хамгийн дээд давхарт байгааг болгооно бизээ...
Манай энэ хотын Дай их дэлгүүрийн дэргэдэх 4 замаар хойд зүгт хагас км орчим зайд замынхаа зүүн талд Фүжисаки нэртэй их дэлгүүрийн хамгийн дээд давхарт байгааг болгооно бизээ...
Sunday, February 27, 2011
Хаалга мөргөхгүй зөв сонгоорой!
Daeyi их дэлгүүр 3 сарын 2-н хүртэл засвартай юм байна. 3-наас онгойх юм байна. Би мэдэлгүй сайн өдөр очоод хаалга мөргөвөө...Анхаарна бизээ андуудаа!
Сэндайд гар утас болон түүний дагалдах зүйлийг авах бол их ойрхон байрласан гурван дэлгүүрээр ороод сонголтоо хийвэл илүү байна. Ёдобаши камэра бол харьцангуй үнэтэй, сонголт бага юм. Харин Яамада дэнки (Лаби)-ын дор 1 давхарт болон Даи их дэлгүүрийн урд гудамжинд байрлах гар утасны дэлгүүр илүү хямд, сонголт олон байна.
Зөв сонгоорой андуудаа!
Мэдээлэл хүргэсэн,
Энхжаргал

Friday, February 18, 2011
Үнэтэй хог
Сонин юм шүү бас, аваад хэрэглэж чадвал миний болоод манайхны амьдарч байгаа байрнуудад хэрэглэж байгаа халуун усны тоногоос хувь илүү шинэ, бараг 20 насаар залуу эд эзнээ олохгүй нэгнийд маань зай эзлээд хаягдах нь дээ. Бид өөрсдөө аваад хуучнаа солиод хэрэглэх гэхээр байрны эзэн зөвшөөрөхгүй юм. Бас Япон хүмүүсээс хэрэгтэй бол ав гэхэд байгаа гээд авахгүй юм. Гол нь үүнийг суулгахад нэлээд үнэтэй, хийн түлшээр ажилдаг тул тусгай зөвшөөрөл бүхий этгээд суулгадаг... гээд асуудал их болтой. Энд удаан суурин амьдрах хүн бол учрыг нь олоод гэртээ суулгаад хэрэглэхэд үнэхээр сайхан эд байгаа. Эзэн нь олдохгүй бол энэ олон зуун мянган төгрөгний үнэтэй эд хогийн цэг уруу удахгүй ачигдахаар бэлтгэгдэж байна. Хэрэгтэй хүн байх аваас холбоо бариад ирээд авна бизээ...
Wednesday, February 16, 2011
Эхний боломж юу байна?
Одоогоор хэрэглэж байсан жигнүүр, дугуйтай сандал үнэгүй бүр авч хэрэглэж болохоор байна. Мөн будаа агшаагч 500 (жижиг) болон 2000 (дунд зэрэг) иен үнээр авч болно.
Аль аль нь хэрэглэж байсан ч гэсэн Япон оронд шинэ эд зүйлс худалдан авах үнэтэй, эргээд түүнийгээ хэдхэн хоног ч хэрэглэсэн байсан зарах болоход хүндрэлтэй, дэлгүүрт өгөхөд тун хямдаар худалдан авдаг, нүүдэл суудал хийн зөөрөхөд амаргүй гээд...олон бэрхшээл байдгийг бодолцон ийм мэдээлэл хоорондоо солилцох нь хэн хүн бүрт хэрэгтэй бизээ...

Tuesday, February 8, 2011
Андлахын учир
Сэндай хотод ажиллахаар нүүж ирэн боломжийн байр олж, гэр орны хэрэгцээт зүйлсээр төвөхнүүлэх асуудал тулгарахад хотын хойд уулыг өөдөө уруугүй нэлээдгүй нэгжин дугуйтай жийхдээ энэ тухай мэдээлэлийг олоод авчихдаг газар байдаг бол гэж бодогдож байлаа. Энэ хотод зуу гаран Монголчууд ажиллаж амьдарч, суралцдаг сурагтай. Иймээс юуны түрүүнд бие биедээ, ялангуяа шинээр суурьшихаар ирж буй Монгол хүмүүндээ тусалж дэм болох хүмүүс байх аваас андууд болон нэгэн бүлэг болохоор энэхүү хуудсыг нээж, хоорондоо холбогдон мэдээлэл солилцож байх нэгэн сүлжээг үүсгэлээ. Ийм хүмүүс байх аваас андалая!
Андуудын эрхэм зорилго нь товчдоо нэг нэгэндээ андын ёсоор туслахад оршино.
Тодруулбал Монголчууд хоорондоо хэрэгтэй эд зүйлсээ солилцох, хямд үнээр зарах, ажил олж өгөх, мэдлэг мэргэжлээрээ зөвөлгөө өгөх, чөлөөт цагаа хамтран өнгрүүлэх... гэж ойлгож болно. Ямарч байсан ийм эрэлт хэрэгцээ байгаа эсэх болон андалах хүмүүс байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй тул ингээд өндөрлөе!
Андууд болох бол enkheejee@gmail.com хаяг уруу холбогдон андлах хуудас авч бөглөн харилцан солилцсоноор андууд болж нэгэн сүлжээнд нэгдэнэ.
Хичээнгүйлсэн,
Б.Энхжаргал

Thursday, February 3, 2011
Өтгөс дээдсийн үг сонсч:
"Анд хүн амь нэг
Аль алинаа үл тэвчилдэн
Амь биений арчаа болъюу" хэмээн
Амраглахуй ёсон тийм.
(Монголын нууц товчоо, 117)
Аль алинаа үл тэвчилдэн
Амь биений арчаа болъюу" хэмээн
Амраглахуй ёсон тийм.
(Монголын нууц товчоо, 117)
Subscribe to:
Posts (Atom)