Friday, May 30, 2014

Улаанбаатарт уулзалдлаа

Сэндай хотноо учран нөхөрлөсөн андууд Улаанбаатарын төв талбайн хажууд уулзалдан, нэгэн үдшийг яриа хөөр, дуу хууртайгаар хөгжилтэй өнгөрөөлөө.







 Улаанбаатар хот
2014.05.30

Monday, March 31, 2014

Төгсөгчиддөө баяр хүргэн амжилт хүсэе!

Энэ жилийн хаврын төгсөлтөөр олон сайхан залуус маань зорьсон сургуульдаа амжилттай суралцаж төгслөө. Нүдэндээ галтай залуус бүсгүйчүүлийн нүүрэнд баярын мишээл тодорсон нь их гамшигаас хойш 3 дахь жилийн ой дээр нэгэн том даваа давсныг гэрчлэх буй за.

7-нд Оюунэрдэнэ, Одгэрэл нар маань хөгжмийн болон хэлний сургуулиа амжилттай төгслөө.


18-нд Сэлэнгэ маань эм судлалаар эрдмийн зэрэг горилон төгслөө.


26-нд Пүрэвцэнгэл маань Тохокү Их Сургуулиа амжилттай төгслөө.



Сургуулиа төгссөн залуус бүсгүйчүүлдээ дахин баяр хүргэхийн ялдамд ирээдүйн их амжилтийг хүсэн ерөөе!

Сэндайн андууд
2014.03.31

Tuesday, March 25, 2014

Хэрэгтэй зүйлээ үнэгүй аваарай!

Хэрэглэж болохуйц будаа агшаагч, кофе чанагч, сэнс, талх шарагч, гал тогооны будаагаа хийдэг тавиур, цахилгаан халаагч зуух, номын тавиур, түмпэн сав, өвлийн түлшний сордог гуурс ба улаан сав, жижиг жигнүүр, ширээний чийдэн, тооцуурын ширээ, данх, тоос сорогч, хуванцар хувцасны сав, эвхдэг шалны мод, хуванцар хогын болон шүхэрний сав, өрөөний агаар цэвэрлэгч, жижиг шилэн ширээ, жижиг тавиурууд, дугуйтай сандал, гудас, бүтээлгэнүүд...зэрэг зүйлсийг 2 долоо хоногийн дотор авах хүн 090-2880-7199 утсаар холбоо барьж үнэгүй авах боломжтой. Том овортой зүйлсийг хүргэж өгнө.

ХОНДА жижиг тэрэг 2 жилийн унах эрхтэй машин худалдана. 3 сард багтаад бол хямд зарна!

4 сарын эхний долоо хоногийн наран гариг сүүлчийн хугацаа болно!


Monday, March 10, 2014

Алжаал тайлсан цасны аялал-2014

Урьд өдөр хүйтэн салхитай цасаар шуурч байсан ч бидний товыг тэнгэр таалж нартай дулаахан, хамгийн сайхан өдрөөр ивээлээ.



Алжаал тайлсан дурсгалт мөчүүд














Уулын оройгоос алсын бараа харж хийморио сэргээ юу...


Сэндайн андууд-Цаны андууд








 

Алдсан энергээ нөхөн сэргээ юу...



Цасны аялалд хамтран оролцсон андууддаа баярлалаа!



Аялалын дараах
Ажил үйлс нь өөдрөг байх болтугай!

Сэндайн андууд
Изүми Гатакэ цанын газар
 2014.03.09

Wednesday, March 5, 2014

Хэрэгтэй зүйл байвал аваарай!

Боломжийн хөргөгч, эвхдэг ор, угаалгын машин, цахилгаан халаалтуур, керосэны сав сорогчтой нь 3 сарын 20-ны дотор холбогдоод  үнэгүй авч болно.

Тодруулах утас: 080-6051-8883
Цахим шуудан: eselenge@gmail.com  (зурагтай мэдээлэл авах боломжтой)
Зөөх унаа зохицуулах боломжтой!

Sunday, March 2, 2014

Цасны аялалд урьж байна!

Жил болгон уламжлал болон зохион байгуулдаг цасны аялалд урьж байна!

Тов: 2014.03.09 10:00-17:00

Оролцох хүмүүс холбоо барина уу!

 Сургуулиасаа зээлээр цана чарга авах хүмүүс тус бүр өөрсдөө захиалгаа өгнө үү! Өмнө жилүүдэд нэг хүн захиалаад олон цана чарга авч болдог байсан бол энэ жилээс тухайн сургуульд харъяалалтай хүнд л өгнө гэж байгаа тул даруй хөөцөлдөнө үү! Авч чадвал ихээхэн хямд тусна!

Өмнөх жилүүдийн цасны аялалыг доорхи холбоосоос сонирхох боломжтой
http://sendainandud.blogspot.jp/2013/03/blog-post.html
http://sendainandud.blogspot.jp/2012/03/blog-post.html


Холбоо барих утас: 090-2880-7199, 090-6453-6373

Sunday, February 9, 2014

78 жилийн их цасан

Энэ сарын 8-9-ны хооронд ихээр цас орж, сүүлийн 78 жилд байгаагүйгээр Сэндай хот 35 см зузаан цасанд дарагдлаа! Манай байрныхан гадаа цас цэвэрлэх нөр их ажилттай өнжиж, бас цасан хүн хийсэн нь чамгүй сайхан том болж, хавартай золготол харуулын алба хашин үүдэнд маань зогсохоор боллоо.